Ахмад шүүгчид Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байхыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Ахмад шүүгчид Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байхыг шаардав

Ахмад шүүгчид Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байхыг шаардав

“Монголын шүүхийн ахмадуудын холбоо”-ноос УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх талаар өнөөдөр /2018.11.21/ мэдээлэл хийлээ.

Монголын шүүхийн ахмадуудын холбооны гишүүн Д.Гансүх “Засгийн газрын санаачилгаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хийж буй үйл ажиллагаа шүүхийн хяналтаас гарах төсөл УИХ-ын намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэгдээд УИХ-аар хэлэлцүүлэх шатанд явагдаж байна.

Энэ талаар Монголын хуульч, эрдэмтэд, судлаачид Монголын ард түмний язгуур эрх ашгийг зөрчсөн, шүүх эрх мэдлийн бие даасан байдалд нөлөөлж буй гэсэн үүднээс энэ төслийг УИХ-аар оруулах шаардлагагүй гэх байр суурийг олон нийт илэрхийлж байна.

Монголын ахмад хуульчид бид нар тэр бүр хуулийн өөрчлөлтөд оролцоод байдаггүй ч зайлшгүй шүүхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шүүхэд гомдол гаргах, Үндсэн хуульд заасан язгуур эрхийг зөрчиж байгаа тул ахмад хуульчдын зүгээс дуу хоолойгоо өргөж байна.

Монголын шүүхийн ахмадуудын холбооноос УИХ-д хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх талаар мэдэгдэл гаргасан. Энэ хуулийн төсөл нь цаанаа төрийн захиргааны байцаан шийтгэх хууль, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хэргийн харьяаллын захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиар зохицуулах журамтай.

Ийм учраас цаад агуулгаар Засгийн газар болон түүний шийдвэрийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр шүүхийн хяналтаас гарах нөхцөл байдал үүсч байна. Иргэдийн шүүхэд хандах эрх, ардчилсан нийгмийн мөн чанарыг үнэгүйдүүлж байна. Шүүхийн бие даасан хараат байдалд нөлөөлж засаг төрийн байгууллагыг дураар аашлах боломж олгосон гэж үзэж буй юм.

Цаашилбал эрх зүйт төрийн амлалтаас ухарч хүний эрхийг зөрчиж, засаг төрийн шийдвэр хяналтгүй болох, монгол түмний язгуур эрх ашигт нөлөөлсөн асуудал болж байна. Иймээс Монголын ард түмний язгуур эрх ашигт хохирол учруулахаар ийм болчимгүй шийдвэр гаргахгүй байхыг Монголын ахмадуудын шүүхийн холбооноос шаардаж байна” гэж ярилаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж