Хоёр Солонгос авто замаар холбогдохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос авто замаар холбогдохоор болжээ

Хоёр Солонгос авто замаар холбогдохоор болжээ

Хоёр Солонгос улс 65 жилийн дараа анх удаа цэрэггүй бүсийн авто замаар холбогдох гэж байгаа тухай Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг мэдээлжээ.

“Панмүнжомын тунхаг бичгийг хэрэгжүүлэх зорилгоор цэргийн салбарт хоёр Солонгос хооронд гэрээ байгуулсны дараа талууд цэрэггүй бүс дэх тэсрэх бөмбөгүүдийг аравдугаар сараас эхлэн хамтран устгаж, авто замыг нээх ажил явууллаа. Арваннэгдүгээр сарын 22-нд цэрэггүй бүсэд 12 метрийн өргөн шороон замыг нээнэ” гэж Yonhap агентлаг мэдээлэлдээ дурдсан байна.

Үүнээс гадна, талууд хоёр орныг энэ онд багтаан төмөр зам болон авто замын сүлжээгээр холбох ажлыг эхлүүлэхээр тохиролцсон байна.

Хоёр Солонгосын удирдагчид есдүгээр сард уулзахдаа, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвгээс ангижруулахад чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: www.urdupoint.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж