Су. Батболдын суудлыг горилогчид

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Су. Батболдын суудлыг горилогчид

Су. Батболдын суудлыг горилогчид

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрийг хэлэлцээд 15 хүний саналаар ажил үүргээс нь чөлөөлөхөөр болсон.

Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж,  хотын дарга Су.Батболдыг огцруулах  асуудлыг энэ долоо хоногийн Баасан гаригт  хэлэлцэх тов гаргажээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 23-ны 09.00 цагаас НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Су. Батболдын асуудлыг эцэслэх юм.


 Х.НЯМБААТАР

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ийнхүү ам алдсан ярилцлага өгсөн нь хэвлэлээр гарсан. Үүний дараа Удирдах зөвлөлийн хуралд “Надад итгэл хүлээлгэвэл хотын дарга хийж болно” гэж хэлсэн гэх яриа ч улс төрийн хүрээнээс цацагдаад байгаа. Хариуд нь хэзээ мөдгүй суудлаа өгөхөөр болсон Су.Батболд “хот бол мөнгө” биш гэж хэлсэн тухай ч  бор шувууд жиргээд эхэлсэн бий. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар сонгогджээ. Гэхдээ түүнд итгэл хүлээлгэсэн сонгогчоо бодсон ч, уг суудалд горилогчдыг тооцсон ч ийм боломжгүй юм.

Давуу тал: Түүнд нийслэлийн намын дэмжлэг байгаа. Д.Сумъяабазарын хүн гэдгээр нь намынхан нь түүнийг дэмжих байх.

Сөрөг тал: Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Дээр нь УИХ-ын гишүүний суудлаа хотоор сольсон анхны гишүүн болно.

                                                                                                                                                        С.АМАРСАЙХАН

НИТХ-ын даргаас нийслэлийн Засаг дарга болох мөрөөдөл түүнд бий.  Жаран тэрбумын гол төлөөлөгч Ц.Сандуйг  жилийн өмнө албан тушаалаас нь огцруулж, түүнийг оронд нь НИТХ-ын даргаар  сонгосон.  НИТХ-ын дарга болсны дараа түүнийг тэргүүлэгчдийнхээ хурлыг хийж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг АН-ын төлөөлөгчид хийж байлаа. Улс төрийн нөхцөл өөрчлөгдсөн энэ үед түүний санаархал бүтэхгүй байх магадлалтай.

Давуу тал: НИТХ-ын дарга, төлөөлөгчдөө зангидаж чадвал хотын дарга болох боломжтой.

Сөрөг тал: Их тэнгэрийн амны замын эсрэг талд хоёр га орчим газарт Туул голын бургасыг хядан, барилга байгууламж барьж буй  “Зүүнбаян рефайнери” компани нь түүнийх гэсэн шүүмжлэл бий.  Үүнээс болоод газар чөлөөлөх ажилд хойрго хандаж болзошгүй гэсэн хардлага ч байна. Мөн хувийн компани толгойлох, нэг сая гаруй хүнтэй Улаанбаатарыг удирдах өөр.

                                                                                                                                                               Д.БАЯРСАЙХАН

НИТХ-ын дарга С.Амарсайхантай эн тэнцүү өрсөлдөж байсан.  Нийслэлийн төлөөлөгчөөр олон жил ажиллаж байгаа. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргаар 2016 оноос ажиллаж байгаа.

Насаараа нийслэлээс салаагүй нэгэн. М.Энхболдын талаас түүнийг Ц.Сандуйн оронд өрсөлдүүлж байсан. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн энэ үед түүнийг Су.Батболдын оронд “сойж” магадгүй гэсэн хардлага байна.

Давуу тал: У.Хүрэлсүхийн эсрэг бүлгийнхний дэмжлэгтэй.

Сөрөг тал: Өдгөө 58 настай, Монгол Улсын хуулиар бол тэтгэврийн нас. Түүнчлэн төрийн албаны туршлагатай ч  асуудал ихтэй Улаанбаатарыг удирдана гэхэд хурд, мэдрэмж дутаж магадгүй.

Ж.БАТБАЯСГАЛАН

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа  ​Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж ирсэн. Өмнө нь Ж.Бадамжунайн туслахаар ажиллаж, улс төрд хөл тавьсан гэж намынхан нь ярьдаг.  Хотын дарга С.Батболд өнгөрсөн хоёр жил муу ажилласан бол орлогчоор нь ажилласан дарга нар ч бас хариуцлага хүлээх ёстой байх. 1991-1999 “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль​, 2000 – 2004 ​“Түшээ” дээд сургуулийг төгсжээ.

Давуу тал: Түүний ард Т.Бадамжунай байгаа гэх хардлага улс төрийн хүрээнд байдаг. Тиймээс  хоёр хуваагдаад байгаа МАН-ын “жаран тэрбум”-ын гэх бүлэглэл түүнийг дэмжих магадлалтай.

Сөрөг тал:  МАН-ын ЖДҮ-гийн талаас түүнийг дэмжихгүй байх талтай.  Хэдий хоёр жил нийслэлийн орлогчоор ажилласан ч хот гэдэг их айлыг аваад явах туршлага бага.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж