Йемений дайны улмаас өлсгөлөн газар авч байна гэв | News.MN

Йемений дайны улмаас өлсгөлөн газар авч байна гэв

Йемений дайны улмаас өлсгөлөн газар авч байна гэв

Йемений дайны улмаас өлсгөлөн газар авч байна гэв

Британийн “Save the children” сайн үйлсийн сангийн мэдээлснээр Йеменд дайн дэгдсэнээс хойш буюу 2015 оноос өнөөдрийг хүртэл таваас доош насны нийт 85 мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж, янз бүрийн халдварт өвчний улмаас амиа алдсан байна. Боомтын хот Худаядагийн ойролцоо зэвсэгт мөргөлдөөн гарснаас болж хотын хүн амын гуравны хоёр нь амьдрал үхлийн заагт байна гэж BBC агентлаг мэдээллээ.

Дайны улмаас 10 мянган хүн амиа алдаж, цаашид 14 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлд ороод байгаа нь дэлхийн хэмжээнд сүүлийн 100 жилд болж байгаагүй хамгийн их хүнийг хамарсан өлсгөлөн болж байгаа гэж НҮБ анхаарууллаа. Халдварт холери өвчнөөр өвчлөгсдийн тоо нэг сая давж, 27 сая хүн амтай улсын ихэнх нь буюу 22 сая иргэнд хүнсний яаралтай тусламж шаардлагатай байна гэжээ.

Ираны дэмжлэгтэй “Хусит” бүлэглэл гурван жилийн өмнө Йемений газар нутагт хяналтаа тогтоосны улмаас тус улсад иргэний дайн дэгдсэн билээ. АНУ, Их Британи, Францын дэмжлэгтэй Саудын Араб тэргүүтэй эвсэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений Засгийн газрыг дэмжих зорилгоор босогчдын эсрэг агаарын цохилт өгөх ажиллагааг эхлүүлсэн юм. Энэ ажиллагаа эхэлсэн үеэс хойш байдал улам хурцдаж байгаа гэж олон улсын ажиглагчид дүгнэж байгаа юм.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2018-11-21 139.5.217.26

Oros iranii tarisan gamshig shuu de, tednii zevseglesen huuli bus zevsegt etgeeduud huuli busaar zasgiin erhiig bulaan avsnaas ene dain degdsen.

Avatar

21 2018-11-21 202.55.191.130

America iin l*****n novshnuud uhej hataasai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж