Үхсэн халимны гэдэснээс зургаан килограм хуванцар хог гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Үхсэн халимны гэдэснээс зургаан килограм хуванцар хог гарчээ

Үхсэн халимны гэдэснээс зургаан килограм хуванцар хог гарчээ

Индонезийн “Вакатоби” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох далайн эрэг дээр үхсэн халим хөвөн гарч иржээ.  9,5 метрийн урттай халимны гэдэснээс нийт зургаан килограм хуванцар хог хаягдал гарсан байна. Индонези дахь дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сангийн ажилтнууд гарсан хог хаягдлуудыг ангилахад 115 хуванцар аяга, дөрвөн ундааны сав, хоёр углааш, 25 уутыг залгисан байжээ.

Тус халимны үхлийн шалтгаан нь хуванцар хог хаягдал байсан эсэхийг тогтоогоогүй байгаа ч Зүүн өмнөд Азийн улсуудад хуванцар хог хаягдлын асуудал тулгамдаж буй асуудлуудын нэг болж байгаа ба жилд зуу зуун далайн амьтад хуванцар хог хаягдал залгиснаас болж үхдэг байна. Зүүн өмнөд Азийн далайн хуванцар хог хаягдлын 60 хувийг  Хятад, Филиппин, Вьетнам, Индонез, Тайланд гэх таван улс хаядаг гэсэн судалгааг 2015 онд гаргажээ. НҮБ-ын 2017 оны судалгаагаар нийт 10 сая тонн хуванцар хог хаягдал далайд хаясан байна.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж