АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Европын эрх баригчид “зөвхөн арилжааны эрх ашгийн үүднээс” Европын холбооны зах зээлд америкийн компаниудын оролцоог хязгаарлаж байна гэж шүүмжиллээ.
Тэрээр Re/Code сайтад ярилцлага өгөхдөө “АНУ интернэтийг үүсгэн гаргаж, түүнийг хянан сайжруулж ирсэн бөгөөд Европын компаниуд түүнтэй адилхан хэмжээнд өрсөлдөж чадахгүй хэмээн мэдэгдэв. Гэтэл өөрсдийн компаниудад туслахаар тэд “хоосон мэдэгдлээр дэмжсэн" гэж тэр хэлжээ.
Фото: Re/Code
-Re/Code: – Европын эрх баригчид өндөр технологийн сегментын байдалд хатуу мөшгөлт хийж, Facebook, Google зэрэг компаниудын хувьд мөрдөн байцаалт явуулж байна.
-Барак Обама: -" Google, Facebook компаниудыг өмөөрөн би дараах зүйлийг хэлж байна. Европын холбооны эрх баригчдын үйл ажиллагаа нь нэн түрүүнд арилжааны сонирхол нь давамгайлж байна. Европын зарим орнууд тухайлбал Герман IT салбарт нэвтрэх асуудалд эмзэг ханддаг. Гэхдээ европ провайдерууд манай компаниудтай өрсөлдөж чадахгүй. АНУ интернэтийг үүсгэн гаргаж, түүнийг хянан сайжруулж ирсэн бөгөөд Европын компаниуд түүнтэй адилхан хэмжээнд өрсөлдөж чадахгүй учраас сүртэй мэдэгдлээр эрх баригчид нь тэдэнд туслахыг оролдож байна”.
Европын комисс нь монополин эсрэг мөрдөн байцаалтыг Google компанид 2010 оноос хойш явуулж байгаа юм. OpenSecrets байгууллагын мэдээлж байгаагаар Google компани нь Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн гол ивээн тэтгэгчдийн нэг байсныг хэлэх нь зүйтэй болов уу.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР