Каталон мужид галт тэрэгний осол гарчээ | News.MN

Каталон мужид галт тэрэгний осол гарчээ

Каталон мужид галт тэрэгний осол гарчээ

Каталон мужид галт тэрэгний осол гарчээ

Испанийн Каталон мужид Барселон хотын ойролцоо явж байсан орон нутгийн галт тэрэг өчигдөр /2018.11.20/ замаасаа гарч, осолдсон байна. Албаныхны мэдээлснээр, галт тэрэг нь Терраса хотоос Манреса хот руу чиглэн явж байхдаа өглөөний зургаан цагийн үед осолджээ. Галт тэрэг нь нийт зургаан чиргүүлтэй, 131 зорчигчийг тээвэрлэж явснаас нэг хүн газар дээрээ нас барж, дөрвөн хүн хүнд, 41 хүн хөнгөн бэртэл авсан байна.

Осол гарсан даруйд аврах албаныхан яаралтай ирж, зорчигчдыг галт тэрэгнээс гаргажээ. Бэртэл авсан хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн төдийгүй хэргийн газар мэргэжлийн сэтгэл зүйчид ирж ажиллан, зорчигчдод сэтгэл санааны туслалцаа үзүүлсэн байна. Мөн өчигдөр Каталон мужийн дотоод хэргийн сайд Микель Бух осол гарсан газар биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцжээ.

Сүүлийн үед орон даяар хүчтэй аадар бороо ихээр орсны улмаас төмөр зам дээр халтиргаа үүсч, галт тэрэг замаасаа гарсан хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн үерийн улмаас өнгөрсөн Ням гаригт нэг хүн нас барсан аж. Ослын дараах зургаас харвал тус галт тэрэгний дөрвөн чиргүүл нь замаасаа гарч, онхолдсон байдалтай байна. Бэртэл гэмтэл аваагүй үлдсэн хүмүүсийг тусгай автобусаар цааш хүрэх газарт нь аваачжээ.

Испани улсад 2013 онд мөн галт тэрэгний осол гарч , 140 хүн гэмтэж, 79 хүн амиа алдаж байсан нь тус улсын түүхэн дэх томоохон осол болон тэмдэглэгдсэн байдаг.

Эх сурвалж: Ройтерс агентлаг

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж