Ц.Ням-Осор, Ш.Лхамсүрэн нарыг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Ц.Ням-Осор, Ш.Лхамсүрэн нарыг чөлөөлөв

Ц.Ням-Осор, Ш.Лхамсүрэн нарыг чөлөөлөв

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нар өнгөрсөн Баасан гаригт /2018.11.16/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байсан юм.

Мөн Засгийн газрын хуралдаанаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай болон Мал аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүнгийн талаар гэх мэт 25 асуудал хэлэлцжээ.

Өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ жил гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангажээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариалан эрхлэгч нар нягт ажилласны үр дүнд гурилын хэрэгцээнд шаардагдах 320 мянган тн улаан буудайг 340 мянган тн болгон давуулан хураасан гэх мэдээллийг Засгийн газарт өгсөн байна.

Ингээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн
1.Журам батлах тухайӨ.ЭНХТҮВШИН
2.Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайГ.ЗАНДАНШАТАР
3.Журам батлах тухайГ.ЗАНДАНШАТАР
4.Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухайГ.ЗАНДАНШАТАР
5.Гадаад харилцааны сайдын айлчлалын тухайД.ЦОГТБААТАР
6.Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухайД.ЦОГТБААТАР
7.Гадаад харилцааны сайдын айлчлалын тухайД.ЦОГТБААТАР
8.Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Оюуны өмчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухайЦ.НЯМДОРЖ
9.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайС.ЧИНЗОРИГ
10.Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайС.ЧИНЗОРИГ
11.Журам батлах тухайЦ.ЦОГЗОЛМАА
12.Журам шинэчлэн батлах тухайЦ.ЦОГЗОЛМАА
13.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайД.СУМЪЯАБАЗАР
14.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ
                                           Танилцуулах асуудал

 

15.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаарГ.ЗАНДАНШАТАР
16.Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаарГ.ЗАНДАНШАТАР
17.Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаарГ.ЗАНДАНШАТАР
18.Монгол Улс, БНСУ-ын хамтарсан судалгааны дүнгийн талаарД.ЦОГТБААТАР
19.Гадаад харилцааны сайдын Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцох талаарД.ЦОГТБААТАР
20.Гадаад харилцааны сайдын олон улсын бага хурлын уулзалтад оролцсон дүнгийн талаарД.ЦОГТБААТАР
21.Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээний дүнгийн талаар*Ч.ХҮРЭЛБААТАР
22.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаарД.СУМЪЯАБАЗАР
23.2018 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаарН.ЦЭРЭНБАТ
24.Мал аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүнгийн талаарН.ЦЭРЭНБАТ
25.Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаарД.САРАНГЭРЭЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж