13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүнэ

13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүнэ

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүх танхимд өнөөдөр /2018.11.21/ 10.00 цагт 13 настай охины амийг онц хэрцгий аргаар хөнөөсөн гэмт этгээдүүдийг шүүх шүүх хурал болно.

Хэргийг сануулбал, өнгөрсөн 2017 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрладаг “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин М-ийг хууран мэхэлж дагуулж ороод улмаар хүчээр архи уулгаж, хүчирхийлж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй мөрдөн байцаалтад удаа дараа буцаж байсан энэхүү хавтаст хэргийг шүүх өнөөдөр хэлэлцэнэ.

Дашрамд дуулгахад, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос уг шүүх хуралтай холбогдуулан “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” нэртэй чимээгүй жагсаалыг төв талбайд зохион байгуулах аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж