“Miss World-2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод болж байна. 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнд 120 орны миссүүд өрсөлдөх бөгөөд явцын шалгаруулалт эдгээр өдрүүдэд болж байгаа юм.
Өчигдөр/2018.11.20/ топ моделийн шалгаруулалт болж, БНХАУ, Өмнөд Африк, БНСУ, Сенегал, Францын миссүүд топ тавд багтжээ. Тэднээс Францын мисс М.Коюске “Top Model” шалгаруулалтын эзэн болж, финалд шууд өрсөлдөх эрхийг авсан байна. Харамсалтай нь, Монголын мисс Э.Энхриймаа Топ 30-д багтаж чадсангүй.
Мөн шилдэг дизайнерын шалгаруулалтад Португал, БНХАУ, Өмнөд Африк, Малайз болон Тайландын миссүүдийн даашинзыг урласан дизайнерууд шалгарчээ.
“Miss World 2018” тэмцээний явцын шалгаруулалтаас миссүүд оноо цуглуулснаар шилдэг 40-д багтан арванхоёрдугаар сарын 8-ны өдөр болох финалд өрсөлдөх юм.
Энэ долоо хоногт онлайн гол шалгуур болсон VOTE эхлэх бөгөөд явцын шалгаруулалт үргэлжилнэ.
Холбоотой мэдээ