Ньюс хөтөч: Амиа алдсан 13 настай охины шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Амиа алдсан 13 настай охины шүүх хурал болно

Ньюс хөтөч: Амиа алдсан 13 настай охины шүүх хурал болно

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Драгон, Мишээл, 6 буудал, Дүнжингарав төвд болно.
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар нийслэл дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн тухай танилцуулга болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай хэлэлцэнэ.
  • Улаанбаатар чуулгын байранд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээн болно. Утас:89021096, 80776192
  • “Пума Империал” зочид буудалд “Амьсгалах эрх-Агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо” Үндэсний зөвлөлдөх уулзалт болно. Холбоо барих утас:99663996

09.30

  • “Аялал жуулчлалын салбарын Маркетинг” сэдэвт хурал Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болно. Холбоо барих утас:99194118
  • Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

10.00

  • Очир төвд амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
  • Улсын гуравдугаар эмнэлэгт тус эмнэлгийн нэвтрүүлсэн шинэ технологийг нийтэд танилцуулах арга хэмжээ болно. Холбоо барих утас:9912449999026968
  • Үлэг гүрвэлийн төв музейд тус үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралболно.
  • Монголын хүүхдийн ордонд "Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин" сэдэвт сургалт болно. Холбоо барих утас:88059360

11.00

  • "Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үзэсгэлэн нээлт Уран зургийн галерейд болно.

13.30

  •  “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн шатны үр дүнг олон нийтэд танилцуулах арга хэмжээ Holiday Inn зочид буудалд болно.

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11.00

  • Засгийн газрыг огцруулах тухай асуудлаар ХҮНамаас байр сууриа илэрхийлнэ.

11.30

  • Монголын шүүхийн ахмадуудын холбооноос Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. Ахмад шүүгчид уг асуудлаар байр сууриа илэрхийлж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх аж.

12.00

  • “Шударга иргэдийн фронт”, Үндэсний ХАС хөдөлгөөн, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11.00

  • “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмээс улс төрийн зарим албан тушаалтны гэмт үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00

  • Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОН 

09.00

  • “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар”  танхимд болно.

11.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

14.00

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хэлэлцэх асуудал:
    • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж