NBA-гийн шинэ сонирхолтой мэдээллүүд

Хуучирсан мэдээ: 2015.02.20-нд нийтлэгдсэн

NBA-гийн шинэ сонирхолтой мэдээллүүд

Дюрант өөрийгөө өмөөрсөн нь буюу NBA-гийн шинэ сонирхолтой мэдээллүүд

west06

NBA-гийн сүүлийн хоёр хоногийн зарим сонирхолтой мэдээллүүдээс www.horom.mn түүвэрлэн хүргэж байна.

32 настай Амаре Стаудемайрыг эгнээндээ элсүүлсэнээ өчигдөр “Даллас” зарлалаа. Хэдийгээр түүнтэй ямар гэрээ байгуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч гэсэн “Даллас” урт хугацааны, үнэтэй гэрээ хийгээгүй нь ойлгомжтой байгаа ажээ.

west02

Амаре Стаудемайрыг багтаа ирсэн талаар Рэжон Рондо хэвлэлийнхэнд ярихдаа “Бид хоёр бие биенийхээ эсрэг тоглож байхдаа хамтдаа нэг багт зүтгэхсэн гэж ярьдаг байсан минь ийнхүү биеллээ оллоо. Миний бодлоор бол Амаре урьдын адил хүчтэй, ойрын шидэлтүүдээ маш сайн хийдэг тоглогч хэвээрээ байгаа” гэжээ.

west03

Бүх оддын тоглолт дээр гялалзсан Расселл Уэстбрук өөр багийн ганц од нь байхыг хүсэхгүй гэдгээ хэлжээ. “Би өөр нэгэн багийн ганц лидер нь байхыг хүсэхгүй. Учир нь би ялалтад дуртай. Дюрант бол дэлхийн хамгийн шилдэг сагсчдын нэг. Тэгээд ч надад “Оклахома” дахь үүрэг, байр суурь маань таалагддаг. Сүүлийн 4-5 жилд хоёрхон баг л биднээс илүү олон ялалт байгуулсан. Энэ бол “Сан-Антонио”, “Майами” хоёр” гэж Уэстбрук өгүүлжээ.

Харин хэвлэлийнхэнтэй ярих ёстой болохоор л дуртай дургүй ярилцдаг тухай ярьж, багагүй шүүмжлэлийн бай болсон Кевин Дюрант өөрийгөө өмөөрсөн ч гэсэн уучлалт гуйжээ.

Los Angeles Clippers v Oklahoma City Thunder - Game Five

“Асуудалд илэн далангүй хандаж, бүхнийг бүхлээр нь нэг харья. Би NBA-д найман жил тоглож байна. Энэ хугацаанд би хэвлэлийнхэнтэй үргэлж сайн харилцаатай байсаар ирсэн. Харин саяхан би хоёр өдөр жаахан тиймхэн үг хэлчихлээ. Ер нь би найман жилийн турш дандаа найрсаг, огт алдаагүй явах ёстой юу? Би уурлаж, бухимдах эрхгүй гэж үү? Би чинь хүн биз дээ. Тиймээс асуудлыг миний өнцгөөс хараач. Би сүүлчийн удаа ийм зүйл хийсэн, дахиж тэгэхгүй гэж амлахгүй. Гэхдээ би хэвлэлийнхэнтэй шударга, илүү хүндлэлтэй харилцах болно. Би алдаа гаргажээ” гэж Дюранд ярьсан байна.

west07

Леброн Жеймс заавал шинэ тоглогч амжуулж авах гээд байх хэрэггүй гэж хэлжээ. “Бид энэ бүрэлдэхүүнээрээ ч аварга болох боломжтой” гэж хэлсэн гэнэ.

38 настай Кевин Гарнетт “Миннесота”-д ирж, Таддеус Янг “Бруклин”-д очоод байгаа билээ. Хуучин багтаа эргэн ирсэн Гарнеттай хоёр жилийн нэмэлт гэрээ байгуулахыг “Миннесота”-гийн удирдлага хүсч буй юм байна.

NBA: Brooklyn Nets at Sacramento Kings

Гарнеттийг 1995 оны драфтаар “Миннесота” сонгон авсан бөгөөд 12 улирлын тэнд өнгөрүүлээд дараагаар нь 2007 онд “Бостон”-д очсон билээ.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж