Өвлийн улиралд загварлаг харагдах зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - FASHION

Өвлийн улиралд загварлаг харагдах зөвлөгөө

“Дулаан явбал мянган лан” гэдэг ч дулаан хувцаслангаа загварлаг дүр төрхөө хэвээр хадгалж яагаад болохгүй гэж? Өвлийн улиралд гадаа гарахдаа хамаг л дулаан хувцсаа дээр дээрээс нь давхарлан өмсөхөд хүргэдэг, хүйтний энэ улиралд ч бүсгүй та загварын мэдрэмжээ гээхгүйгээр дур булаам харагдах боломжтой юм.

ТОМ НЭХЭЭСТЭЙ НООСОН ЦАМЦ

Хоолойтой ноосон цамц бол өвлийн улиралд биеийн илч дулаанаа хадгалахад туслах гол хувцас төдийгүй бүсгүйчүүдийг энгийн даруу атлаа дэгжин харагдуулдаг билээ. Энэ өвөл тод өнгөтэй, урт ханцуйтай, сул загвартай, том нэхээстэй ноосон цамц тренд болно хэмээн загварын сэтгүүлүүдэд бичиж байна.  Түүнчлэн иймэрхүү ноосон цамц нь өмд, бошинз, даашинз, урт түрийтэй гутал гээд ямар ч хувцсан дээр сайхан зохицдог давуу талтай юм.

ӨВДӨГ ДАВСАН УРТТАЙ ОЙМС

Урт түрийтэй оймс нь дулаан байхаас гадна хөлийг урт, тэгшхэн харагдуулдаг байна. Түүнчлэн ямар ч өнгө, материал, загвартай төрөл бүрийн хувцсан дээр сайхан зохицдог. Сүүлийн үед өвдөг давсан урттай оймсыг түрийтэй гуталтай хослуулан өмсөх нь элбэг болжээ.

ТОМ ОРООЛТ

Өвлийн улиралд бүсгүй таны хувцасны шүүгээнд заавал байх зүйлсийн нэг бол том, зузаан ороолт юм. Том ороолт нь дугуй захтай болон задгай энгэртэй цамц, савхи, арьсан хүрмэн дээр сайхан зохицдог.

НЭХМЭЛ МАЛГАЙ

Том нэхээстэй малгайг сүүлийн үед бүсгүйчүүд ихээр сонгон, өмсөх болсон. Иймэрхүү малгай нь таны нүүр царай, хувцаслалтыг илүү тодотгож өгөх төдийгүй бараг бүх төрлийн гадуур хувцсан дээр зохицдог.

НЭХИЙ ХҮРЭМ

Энэ өвлийн гадуур хувцасны загварын чиг хандлагад хонины нэхий тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Нэхий хүрэм нь оффис хувцас, урт түрийтэй гутал болон бариу өмд дээр сайхан харагддаг.

НӨМРӨГ

Өвлийн нөмрөг бол дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Парисын бүсгүйчүүдийн ихээр өмсдөг гадуур хувцас юм. Өнгө нь л зохицсон байвал нөмрөгийг ямар ч хувцсан дээр өмсөж болдог. Түүнчлэн бор, шаргал, хар өнгийн хүрэм хүнийг илүү даруухан, дэгжин харагдуулдаг байна.

ӨВДӨГ ДАВСАН УРТТАЙ ТҮРИЙТЭЙ ГУТАЛ

Өнгөрсөн намар тренд болж байсан өвдөг давсан урттай түрийтэй гутал нь өвлийн улиралд ч бас байр сууриа хэвээр хадгалах шинжтэй байна. Энэхүү гутлыг богино болон урт хүрэм, куртикний аль алин дээр тохируулан өмсөж болно. Мөн жийнсэн өмд, урт хормойтой, задгай энгэртэй цамц, эсвэл хоолойтой цамцан дээр сайхан зохицдог.

 ТОД ӨНГИЙН ГУТАЛ

Өвлийн бүүдгэр, хүйтэн өдрүүдэд яагаад өнгө нэмж болохгүй гэж? Уламжлал болсон хар, бор өнгийн гутлаасаа хааяа татгалзаж, тод өнгөтэй өвлийн гутлыг жийнсэн өмд, даашинз, бошинз зэрэгт тохируулан өмсөхийг хичээгээрэй.

НЭХМЭЛ ДААШИНЗ

Сул загвартай, урт нэхмэл даашинз энэ өвөл тренд болох хандлагатай байна. Сул загвартай нэхмэл даашинз нь хөлийг илүү нарийхан харагдуулах давуу талтай.

Эх сурвалж: brightside.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж