Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хоёр талын харилцааны сүүлийн үеийн асуудлаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд болон хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн явцын тухай мэдээлэв. Мөн “Бүс ба зам” санаачлагын хүрээнд албаны төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн санаачлагыг беларусийн талд танилцуулж, хамтран ажиллахыг  хүсэв.

Элчин сайд С.Чепурной Минскт болсон Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхены бага хурлын Үндсэн хэсгийн уулзалтын талаар Гадаад харилцааны сайдаас сонирхон асууж, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын ээлжит хуралдааны бэлтэл ажлын явцын талаар мэдээлэв.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж