“Ниссан”-ы ерөнхий захирал баривчлагдлаа | News.MN

“Ниссан”-ы ерөнхий захирал баривчлагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

“Ниссан”-ы ерөнхий захирал баривчлагдлаа

“Ниссан”-ы ерөнхий захирал баривчлагдлаа

"Ниссан моторс" компанийн ерөнхий захирал Карл Госныг өчигдөр /2018.11.19/ санхүүгийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Түүнийг Францаас Японд ирэх үед нь цагдаа нар саатуулсан байна.

Карлос Госн нь жилд дунджаар 10 тэрбум иений цалин авдаг байсан боловч шалгалтаар цалингийнхаа багахан хувийг л татварын тайландаа тусгадаг байсан нь илэрчээ. Түүнчлэн компанийн хөрөнгө оруулалтын санг хувийн зорилгоор ашигласан, компанийн зардлыг буруу тооцсон зэрэг санхүүгийн зөрчил гаргасан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Карл Госн захирал 2011 оноос хойш нийт таван тэрбум иенийг хувьдаа завшсан аж. Уг дуулиан ид өрнөж байхад "Ниссан"-ы салбар хариуцсан бас нэг захирал хувьдаа мөнгө завшсан хэргээр баривчлагдсан байна.

Тиймээс ирэх Пүрэв гаригт "Ниссан"-ы удирдах зөвлөл хуралдаж, Карл Госн болон салбарын захирал Грег Келли нарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргах аж. Эдгээр хэрэгтэй холбогдуулан "Ниссан моторс" компанийн гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөлийн гишүүд хэвлэлийн бага хурал хийж, ард иргэдээс уучлалт гуйсан байна.

Карл Госн нь 2000-аад оны эхээр дампуурлын ирмэгт хүрээд байсан "Ниссан моторс" компанид  шинэчлэлт хийж, хөл дээр нь босгосноороо Япон улсад ховорхон байдаг гадаад захирлуудын эгнээнд багтаж чадсан юм. Өдгөө "Ниссан" нь дэлхийд зургадугаарт жагсдаг томоохон машин үйлдвэрлэгч компани юм. Түүний алдар гавьяаг Японы манга, анимед дүрслэн оруулж байжээ.

Франц, Бразил, Ливан гаралтай, "Ниссан моторс"-ын ерөнхий захирал тэрбээр Ниссан, Рено, Мицубиши нэгдлийн захирлын албан тушаалыг давхар хашдаг байжээ.  Тэрбээр ирэх 2022 он хүртэл "Ниссан моторс"-ын захирлын албан тушаалыг хаших учиртай байв.

Харин тус дуулиант хэргүүдийн дараа компанийн хувьцаа унаж эхэлсэн байна.

2010 оноос хойш Японы компаниуд сард 100 сая иенээс дээш цалин авдаг захирлуудын хөрөнгө орлогын мэдүүлэгт нарийн шалгалт хийж байгаа бөгөөд Карл Госноос гадна хэд хэдэн Японы компанийн удирдах албан тушаалтнууд баривчлагдаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-20 64.119.21.3

Шунал гэдэг юм хаа газрын хүмүүст адилхан байх юм даа!!

Avatar

Зочин 2018-11-20 202.131.227.114

КАРЛОС ГОН гэдэг юм. ГОСН биш. Хүний нэрийг зөв алдаагүй бичиж чадахгүй юм.

Avatar

HM 2018-11-20 94.197.120.113

Дээрхи 3 н үндэстнээс гаралтай 3 н хүн элбэж байж ганц хулгайч хийсэн болж байна уу.

Avatar

Зочин 2018-11-20 202.9.43.175

Haana ch adilhan l hulgailgiim baina doo

Avatar

ыыыы 2018-11-20 66.181.177.251

ренаулт биш рено гээч

Avatar

Ккк 2018-11-20 202.9.42.5

Ккк. Наадуул чинь тийм юм мэдэхгүй ээ. Бордюкс уудаг байлгүй. Монголоор зөв бичдэггүй улс юун франц…

Avatar

Зочин 2018-11-20 202.9.41.113

http://StartWeeklyJob.com/?userid=94734

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж