Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

VS - Засаг огцруулах асуудал

Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ талаар мэдээлэл хийхдээ тэрбээр Монголын ард түмнээс уучлалт гуйсан юм. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал үүссэн тул Монгол Улсаа гэх том эрх ашгийг хамгаалах үүднээс гарцаагүй байдалд хүрсэн гэдгээ учирласан юм. Тэгвэл гишүүд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Учрал нарын байр суурийг

VS буландаа хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал

Засгийн газрыг огцруулах үндэслэл хангалттай бус байна. Зарим сайд нарын асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгаж буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад түүнийг нь огцруулах үндэслэлд дурдсан байх жишээтэй байна. Хэвлэлээр бичигдэж буй мэдээллийг огцруулах үндэслэлд бичсэн байгаа нь байж болзошгүй үйлдэл. Нам нийлж, сэм хуйвалддаг хэвлэлээр сенсааци үүсгэж байгаад Засгийн газрыг огцруулах хуйвалдааныг зохион байгуулдаг байдлыг зогсоох ёстой. Залуучууд бид шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэх ёстой. Хатуу шаардлагатай байх хэрэгтэй юм байна. Энэ байдал үргэлжилбэл төр засаг, түмэн олны эрх ашгаар тоглодог байдал хэрээс хэтрэх нь. Бид улс үндэстнийхээ байр, суурийг үргэлж нэгдүгээрт тавих ёстой. Өвөл болж байна. Утаанаас эхлээд шийдэх асуудал их байна. Ирэх жил хөрөнгө оруулалтын олон ажлууд хийгдэнэ. Нөхцөл байдал ийм байхад нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхсэн үйл ажиллагааг хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах үндсэн үүрэгтэй. УИХ-аас гаргасан хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулан ажиллах ёстой Засгийн газар сүүлийн үед байнга доголдож, алдаа дутагдал гаргах боллоо. Ерөнхий сайд сахилга хариуцлагаа чангатгана гэж байнга ярьдаг. Гэтэл бодит байдал дээр Ерөнхий сайдын ам, ажил хоёр зөрөөд байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэлээр гурван асуудал нэрлэгдэж байсан. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлаар зургаан үндэслэл нэрлэгдлээ. ЖДҮХС-гаас Засгийн газрын хоёр гишүүн зээл авчхаад байхад ямар ч шийдвэр гаргахгүй байна. Энэ мэт үндэслэлүүд бодитой байгаа гэж хэлье.

Бэлтгэсэн Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж