Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад эрүүл мэндийг дэмжих сангаас дэмжлэг үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад эрүүл мэндийг дэмжих сангаас дэмжлэг үзүүллээ

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад эрүүл мэндийг дэмжих сангаас дэмжлэг үзүүллээ

Дүүрэг, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүд нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг мэдээллийн олон арга хэрэгслэлийг ашиглан тогтмол явуулж ирсэн. Энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг болгохоор Эрүүл мэндийг дэмжих сангаас 2017 оноос эхлэн эрүүл мэндийн байгууллагуудад тодорхой санхүүжилтийг олгодог болсон бөгөөд энэ нь эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.

2018 онд тус сангаас бүх дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн 142 Өрхийн эрүүл мэндийн төв, дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв тус бүрт 8 сая төгрөгийг олгож дэмжлэг үзүүллээ. Тус санхүүжилтээр өрх, тосгон, дүүргийн эрүүл мэндийн төвүүд нь:

  • Халдварт бус болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ,
  • Осол гэмтлээс сэргийлэх, ялангуяа бага насны хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлэх,
  • Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд,
  • Насжилт, настны эрүүл мэнд,
  • Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах,
  • Жирэмсний эрт хяналтын ач холбогдолыг сурталчилан таниулах,
  • Дархлаажуулалтын талаар зөв мэдлэг, мэдээлэл хүргэх гэсэн багц сэдвүүдээр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж