Онцгой том байгалийн цул хувыг Калининградад олборложээ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Онцгой том байгалийн цул хувыг Калининградад олборложээ

Онцгой том байгалийн цул хувыг Калининградад олборложээ

2,3 кг жинтэй байгалийн цул хувыг Калининградын хувны үйлдвэрийн ажилчид олсон байна. Хув олборлох улирлын сүүлийн өдөр энэхүү онц ховор хувыг олжээ.

Энэ 2018 онд нийтдээ 16 ширхэг цул хув олдсоны хамгийн том нь энэ удаагийнх болж байгаа юм. Сая олдсон хувын цэвэр жин нь 2372 грамм юм. 30 жилийн дотор олдсон хамгийн том хув нь энэ хувь болж байгаа ажээ.

Нэг кг-аас дээш жинтэй хув олдвол онцгойд тооцон Улсын санд шилжүүлдэг байна. Улсын сангийн шинжээчид хувын үнэлгээг гаргадаг ажээ. Шинжээчид хосгүй үнэт гэж үзвэл олдворыг Улсын санд үлдээж, дуудлага худалдаанд оруулдаг байна. Хувны дуудлага худалдаа Калининград мужид жил болгон зохиогддог.

Калининград нь Оросын хув олборлолтын гол цэг юм. Балтийн тэнгисийн эрэг хавиас хув элбэг байдаг. Энд дэлхийн хувны нөөцийн 90 хувь нь байгаа гэж үздэг. Байгалийн хувын насыг дунджаар 50 сая жил гэж үздэг.

Калининградын хувны үйлдвэр 1947 оны долдугаар сард Кёнигсбергийн хувны үйлдвэрийн суурин дээр байгуулагджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар энэ үйлдвэрийг 2014 онд "Ростех" корпорацийн бүтцэд шилжүүлсэн. Тус үйлдвэр 2017 онд 453 тонн хув, энэ онд өнөөдрийн байдлаар 500 тонныг олборлоод байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж