Америкийн дуучин Кэти Перри “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлж, тус сэтгүүлийн нүүрийг чимсэн байна. Кэти Перри “Witness:The Tour” аялан тоглолтоороо нийтдээ 80 тоглолт хийсэн нь энэ амжилтад хүргэсэн гэнэ. Энэ жил Кэти Пэрри нийт 83 сая ам.долларын ашиг олжээ. “Forbes” сэтгүүлийн 2015 оны жагсаалтад тэрбээр 135 сая ам.долларын орлогоороо мөн нэгдүгээрт бичигдэж байсан аж.
Жагсаалтын хоёрдугаарт 2016 онд хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучнаар тодорч байсан дуучин Тэйлор Свифт 80 сая ам.долларын орлогоороо бичигджээ. Гуравдугаарт, дуучин Бионсе орсон байна. 2017 оны жагсаалтыг тэргүүлэгч Бейонсе энэ жил 65 сая ам.долларын ашиг орлого олжээ.
Эх сурвалж:Forbes
Холбоотой мэдээ