Ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ

Ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ

Ирэх 2019 оны нэгдүгээр сараас ажилгүйдлийн тэтгэмжийн хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн ОХУ-ын Хөдөлмөрийн яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Ингэснээр ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ 850 рублиэс 1500 рубль, дээд хэмжээ нь 8000 рубль хүртэл нэмэгдэх юм.

Ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлэхээс гадна ирэх оноос шинэ тэтгэмж бий болгож байгаа нь тэтгэврийн өмнөх насны тэтгэмж юм. Энэ тэтгэмжийн доод хэмжээ нь 1500 рубль, дээд нь 11280 рубль байх ажээ.

Тэтгэмжийн хэмжээ ийнхүү нэмэгдсэнээр холбооны субъектуудад хуваарилагдах халамжийн хөрөнгө нэмэгдэж байгаа юм. Хөдөлмөрийн сайд Максим Топилины хэлснээр 39 сая рубль байсан ажилгүйдлийн тэтгэмжийн төсөв 53,4 саяд хүрч нэмэгдэж байгаа юм.

Энэ оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны хоорондох байдлаар бүртгэгдсэн ажилгүй хүмүүсийн тоо 635,7 мянга байжээ. Энэ эдийн засгийн идэвхтэй иргэдийн 0,8 хувь юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж