Москва хот ахмадуудад зориулсан экскурс нээжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

Москва хот ахмадуудад зориулсан экскурс нээжээ

Москва хот ахмадуудад зориулсан экскурс нээжээ

Москва хоттой танилцах “Добрые автобусы” автобустай аяллыг ахмадуудад зориулан нээжээ. Үнэ төлбөргүй энэ экскурс өдөр болгон болдог бөгөөд энэ 2018 онд гэхэд 500 удаагийн рейс хийсэн хэмээн "Мосгортранс" компанийн хэвлэлийн алба мэдээллээ.

Энэ экскурсыг өнгөрсөн 2017 оны аравдугаар сард нээсэн юм. Аяллын маршрутад музей, сүм дуган, түүхийн баримал хөшөө, архитектурын гайхамшигт цогцолборуудыг үзэх хөтөлбөр багтдаг байна.

"Добрый автобус" төслийн удирдагч Сабина Цветковагийн хэлснээр, энэ аялал эхэлснээс хойш нийтдээ 25 мянган ахмад үйлчлүүлжээ. “Аялал маань ахмадуудад баяр баясал, сайхан энергийг өгдөгт бид баяртай байдаг. Тэдний талархлын үг, нүүр дүүрэн инээмсэглэл нь бидэнд бэлэг болдог” хэмээн тэр хэлжээ.

Аялалд ашиглаж байгаа автобус нь жуулчдад зориулсан тав тухтай тансаг зэрэглэлийнх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж