Б.Наранхүү "хүмүүжиж" байна

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Б.Наранхүү "хүмүүжиж" байна

Б.Наранхүү "хүмүүжиж" байна

Намрын чуулган нээлтээ хийснээс хойш УИХ-ын чуулган аравдугаар сард есөн удаа хуралдсан байна. Чуулганы хуралдаан зохион байгуулах комиссоос гишүүдийн аравдугаар сарын ирцийн мэдээллийг гаргажээ. Өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр ажиллах болсон үеэс хурал таслалтаараа бусдыгаа тэргүүлж байсан УИХ-ын гишүүн Б.Наранхүү энэ аравдугаар сарын чуулганы хуралдааныг нэг ч удаа таслаагүй нь хүмүүжиж эхлэв үү гэх дүгнэлт хийхэд хүргээд байна.

Төрсөн эгчтэйгээ Төрийн ордонд хамт суудаг ч хэнэггүй нь дэндсэн гишүүн гэж түүнийг олон нийт шүүмжилдэг. Тэгвэл саяхан төрсөн дүү Б.Одончимэг нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь ил болж эгч дүү түшээдийн чихийг халууцуулаад амжсан. Энэ үед л эрдэнэ мэт дүүтэйгээ ухаарсан Б.Наранхүү эрдэнэ мэт эгчтэйгээ мөр зэрэгцэн хурал чуулгандаа оролцох боллоо.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж