НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдол жирэмсэн эх болон хүүхдэд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг танилцуулсан. Судалгаанд дурдагдснаар, хүүхэд эхийн хэвлийд бий болсон цагаас эхлэн агаарын бохирдол нөлөөлж эхэлдэг. Агаарын бохирдлоос болж хүүхдийн тархинд нь гэмтэл үүссэн тохиолдолд энэ нь насан туршид нь нөлөөлөх аюултай. Тухайн хүүхэд хорвоод мэндэлсэн цагаасаа хойш насанд хүрсэн ч эрүүл мэндийн асуудалтай байна. Цаашлаад сурах чадварт нь нөлөөлж сайн ажиллах, идэвхтэй иргэн байх үгүй нь шалтгаална. Мөн ой санамжаа алдах зэрэг ноцтой эрсдэлүүд тулгамдаж болохыг НҮБ-ын Хүүхдийн сангаас анхааруулж байна
Холбоотой мэдээ