Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д өрсөлдөж байгаа Монгол Улсын тамирчин М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөө Мароккогийн З.Питесатай тоглож, 5:0-оор ялалт байгууллаа.
Энэтхэгийн Шинэ Пели хотод болж буй ДАШТ-д 77 орны боксчид өрсөлдөж байгаагаас өнөөдрөөс эхлэн хагас шигшээд өрсөлдөх боксчид тодорч эхэллээ.
Монголын тамирчдаас 54 кг-д М.Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангаж, шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглохоор шалгаран үлдлээ.
М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелина Питеса нарыг дараалан ялж, шөвгийн наймд үлдсэн юм. Өнөөдөр Мароккогийн Зельяна Питесаг ялснаар хүрэл медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийн төлөө тулалдахаар боллоо. Түүний дараагийн өрсөлдөгч нь Энэтхэг, Болгорын боксчдын аль хожсон нь байх юм.
Энэ жил 30 настай М.Нандинцэцэг ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Инчён 2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Тэрбээр ДАШТ-ээс медаль хүртэж байгаа анхны эмэгтэй тамирчин боллоо. М.Нандинцэцэг медалийн өнгөө хувиргах тулааныг Пүрэв гаригт хийнэ.
Холбоотой мэдээ