Францын нөлөөг ихэсгэхийн тулд гадаад оюутны тоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Францын нөлөөг ихэсгэхийн тулд гадаад оюутны тоог нэмэгдүүлнэ

Францын нөлөөг ихэсгэхийн тулд гадаад оюутны тоог нэмэгдүүлнэ

Францын их дээд сургуулиудад суралцах гадаад оюутны тоог ирэх арван жилд одоогийнхоос 50 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж, англи хэл дээрх хичээлийн хөтөлбөрийнхөө тоог эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Францын ерөнхий сайд Эдуард Филипп өчигдөр /2018.11.19/ тус төлөвлөгөөнийхөө тухай мэдээлэл хийсэн бөгөөд зорилгыг нь Франц улсын соёл, боловсролыг түгээх замаар нөлөөгөө олон улсад тэлэх хэмээн тайлбарласан байна.

Францын алдарт Сорбоннын их сургууль болон бизнесийн хөтөлбөрүүдийг санал болгодог зарим сургуулиуд нь дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг боловч англи хэл дээр харьцангуй цөөн хөтөлбөрийг санал болгодог аж. Францыг зорин ирэх гадаад оюутны тоо 2011-2016 онд 8,5 хувиар буурсан бол Герман, Канад, Орос, Хятад зэрэг улсуудыг зорих оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.

Олон улсад соёл, боловсролоо түгээх замаар бизнесийн хэлхээ холбоогоо тэлж, цаашлаад нэр хүндээ олон улсад өсгөх стратегийг дэлхийн олон улс орнууд баримталдаг. Тус төлөвлөгөөний дагуу Франц улс нь оюутны визний нөхцөлийг хөнгөлж, оюутнуудыг илүү тав тухай амьдруулахын тулд сургалтын төлбөрөө нэмэх аж. Гэхдээ сургалтын төлбөр нь нэмэгдсэн ч гэсэн Англи тэргүүтэй бусад Европын улсуудынхаас бага байх юм. Түүнчлэн 2019 оны гуравдугаар сараас эхлэн Францад мастерын зэрэг хамгаалсан хүмүүст байнга оршин суух виз олгохоор болжээ. Энэ нь Францын бизнесийн салбарыг гадаад улс орнуудтай хэлхээ холбоотой болгоход сайнаар нөлөөлөх аж.

Өдгөө Франц улсад бакалаврын зэргээр суралцахад гадаад, дотоод оюутнууд ялгаагүй дунджаар жилийн 170 евро, мастерт 243 еврогийн төлбөр төлдөг юм. Харин 2019 оноос эхлэн нэг жилийн сургалтын төлбөр нь бакалаврт 2770 евро, мастер, доктор 3770 евро болж өснө. Үүнийгээ дагаад оюутнуудад олгох тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг ч нэмэгдүүлэх аж.

Эх сурвалж: Ройтерс агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж