Ерөнхий сайд чиглэл өгөв үү, зөвлөх нэр барив уу!

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд чиглэл өгөв үү, зөвлөх нэр барив уу!

Ерөнхий сайд чиглэл өгөв үү, зөвлөх нэр барив уу!

Сүүлийн нэг сард Монголын улс төр, эдийн засгийг донсолгосон том сэдэв ЖДҮ болоод байна. Хэн нэгний зураад шидсэн шүдэнз улс төрд түймэр тавьж, засаг огцрох дээрээ тулсан. Зарим нэг төрийн албан хаагч энэ асуудлаас болж хууль хяналтынханд шалгагдаж, байцаагдаж байгаа юм.  ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд болон Засгийн газрын сайдуудын  нэрсийн жагсаалт уртсаж, зээл аваагүй хүнийг Төрийн ордоноос ольё гэвэл цаашдаа өвсөн дотроос зүү хайхтай ижил болж мэдэх нь.  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ЖДҮХС-аас зээл авсан намынхантайгаа хариуцлага тооцно гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Гэтэл олон нийтийн сүлжээнд түүний гарын үсэгтэй хоёр ч албан баримт гарч ирсэн нь Ерөнхий сайдыг ЖДҮХС-гаас зээлээс авсан уу гэсэн хардлага төрүүлэхэд хүргээд байгаа юм. Учир нь "Тэгшрэх гурван эрдэнэ" болон "Мах мийт" зэрэг компаниуд ЖДҮХС-аас зээл авахад яамны зүгээс бололцоотой арга хэлбэрээр дэмжих чиглэл өгснийг танд хүргүүлж байна" гэж Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ЗГХЭГ-ын нэр дээр албан тоот үйлдэж, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт илгээсэн нь олон нийтийн сүлжээнд ил болжээ. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө ЖДҮ-чин байв уу, эсвэл зөвлөх нь түүний нэрээр ЖДҮ авав уу, Ерөнхий сайд чиглэл өгөв үү, зөвлөх нь нэр барив уу?

Б.МОЛОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж