Умайн хавдраар жилд 140 гаруй эмэгтэй нас барж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Умайн хавдраар жилд 140 гаруй эмэгтэй нас барж байна

Умайн хавдраар жилд 140 гаруй эмэгтэй нас барж байна

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь хөхөнцөр вирусийн эсрэг вакцин. Уг вакциныг 9-15 насны охидод хийдэг. Одоогоор 100 орчим орон уг вакциныг үндэсний хэмжээнд хийдэг аж. Харин Монгол Улс уг вакциныг 2012 онд хийсэн ч, үргүйдэлд хүргэдэг гэх эсэргүүцэлтэй тулгарсны улмаас зогсоосон юм.

Мэргэжлийн байгууллагууд энэ эсэргүүцлийн шалтгааныг судлах зорилгоор 2016-2018 онд 1900 охины дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан охидын тал нь 2012 онд хөхөнцөр вирусийн эсрэг вакцинд хамрагдсан охид аж. Судалгаагаар вакцин хийлгэсэн болон хийлгээгүй охидын жирэмслэлт, төрөлтөд ялгаа гараагүй байна.  Мөн судалгаанд хамрагдсан нийт охидын дунд хөхөнцөр вирусийн тархалт 39 хувьтай байжээ. Харин вакцин хийлгэсэн охидын дунд хөхөнцөр вирусийн тархац 90 хувь буурсан байжээ.

Онцолход, Монголд жилд 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, 140 гаруй эмэгтэй нас барж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж