Интерполын ерөнхийлөгч асан Мэн Хонвэй аравдугаар сард авлигын хэрэгт холбогдон албан тушаалаасаа чөлөөлөгдөж, өдгөө өөрийн эх орон Хятад улсад хоригдож байгаа билээ. Харин Мэн Хонвэйн ажлыг түүний орлогч Өмнөд Солонгосын иргэн Ким Жон Ян түр орлон гүйцэтгэж байгаа юм.
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 21-нд Интерполын шинэ ерөнхийлөгчийг сонгоно. Тус албан тушаалд хоёр хүн өрсөлдөж байгаагийн нэг нь одоогийн Интерполын дэд ерөнхийлөгч ОХУ-ын иргэн, ОХУ-ын Дотоод хэргийн яаманд ажиллаж байсан хошууч генерал Александр Прокопчук юм байна. Нөгөө нэр дэвшигч нь Интерполын ерөнхийлөгчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа Ким Жон Ян ажээ.
Шинэ ерөнхийлөгчийг сонгох ажиллагааг Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Журген Сток удирдах ба түүний нэр хүнд өрсөлдөгчөөсөө дээгүүр байгаа юм байна. Орос хүн Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдох явдлыг АНУ-ын сенатууд эсэргүүцэж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.unian.info
Холбоотой мэдээ