Иргэдэд зориулсан мэдээллийн цаг зохион байгуулагдаж байна | News.MN

Иргэдэд зориулсан мэдээллийн цаг зохион байгуулагдаж байна

Иргэдэд зориулсан мэдээллийн цаг зохион байгуулагдаж байна

Иргэдэд зориулсан мэдээллийн цаг зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн багц хууль батлагдсантай холбогдуулан иргэний улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг иргэдэд сурталчлан танилцуулах, мэдээллийг цагийг хуваарийг дагуу зохион байгуулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын 80 гаруй албан хаагчид иргэний улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг сурталчлан ажиллалаа.

Мөн Хан-Уул дүүргийн 16 хорооны Засаг дарга болон 152 хэсгийн ахлагч нарт дүүргийн Соёлын ордны их танхимд нийт 187 иргэнд мэдээ мэдээлэл өглөө. Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 14-нд дүүргээс алслагдсан 13 дугаар хороо /шувуун фабрик/, 14 дүгээр хороо /Өлзийт хороо/-ны иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 80 гаруй иргэнд тус тус  мэдээллийн цаг зохион байгуулж, шинэ багц хуулийн зохицуулалтын гарын авлагыг бүртгэлийн төрөл тус бүрээр 1000 ширхгийг хэвлэж тараалаа.

Улсын бүртгэлийн багц хуулийг сурталчлах, мэдээллийн цаг зохион байгуулах ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: ХУД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж