“Эрүүл ажлын байр” сургалт өдөрлөг зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

“Эрүүл ажлын байр” сургалт өдөрлөг зохион байгуулагдлаа

“Эрүүл ажлын байр” сургалт өдөрлөг зохион байгуулагдлаа

Хан-Уул Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хороо хамтран 2018 оны 4 сард  ХУД-ийн албан байгууллага, аж ахуй нэгжүүдээс авсан бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд 513 хүн хамрагдсанаас 35% нь хангалттай буюу бие бялдрын түвшин сайн.

65% нь бие бялдрын хувьд үнэлгээ доогуур, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх шаардлагатай гэсэн үзүүлэлт гарсан ба Биеийн бүтэц тодорхойлох аппаратад орсон  хүмүүсээс биеийн жингийн хувьд 427 хүн буюу 83,2% нь жингийн илүүдэлтэй, 496 хүн буюу 96,6% нь биеийн дотор өөхний агууламж ихтэй байсан ба 485 хүн буюу 94,5% биеийн усны агууламж бага байсан учир ХБӨ-ийн эрсдэлт хүчин зүйл буюу даралт ихсэх, чихрийн шижин өвчин, хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлс үүсч байна.

Булчингийн үйл ажиллагааг судлан үзэхэд 513 хүнээс 458 хүн буюу 89,2% нь булчингийн өөхний агууламж буюу гадар хэсгийн өөхлөлт ихтэй дасгал хөдөлгөөн тогтмол хичээллэх шаардлагатай байгаа учир дүүргийн албан байгууллагын ажилчдад ХБӨ-өөс сэргийлэх сургалт сурталчилгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Тус судалгааг үндэслэн ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРОО хамтран  "ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР" сургалт өдөрлөгийг ХУД-ийн ЗДТГ-ын харьяа хэлтэс албадын 100 гаруй ажилчдад зохион байгууллаа.

Тус өдөрлөгт ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйл болох Архи, Тамхины хэрэглээ, стрeсс, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний талаар сургалт хийж, эрүүл хүнсээр үзэсгэлэн, эрүүл хоолны амталгаа гаргаж ажлын байрны дасгалын CD, гарын авлага гаргаж 30 гаруй албан байгууллага авч ажлын байрандаа дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангагдлаа.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж