Ж.Мөнхбатын зөвлөх үеэлдээ зодуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбатын зөвлөх үеэлдээ зодуулжээ

Ж.Мөнхбатын зөвлөх үеэлдээ зодуулжээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэлийн зөвлөх үеэлүүдтэйгээ маргалдаж зодолдсоноос хүнд гэмтэл авчээ.  Тодруулбал,  өнгөрсөн бямба  гаригт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэхүү болсон явдлын талаар өөрийн цахим хуудаснаа “УИХ-ын гишүүн миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийг гэртээ орох гэж байхад нь орцонд үл таних хоёр хүн халдаж, төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү? Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана”  хэмээн жиргэсэн юм.

Энэ хэргийн талаар бид цагдаагийн байгууллагаас  тодруулахад “ Хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгахад хохирогч З нь өөрийн үеэл дүү болох М, түүний найз болох М нартай архи хуваан ууж, улмаар хоорондоо маргаж З нь үеэл дүү М рүү ширээн дээр байсан задлаагүй лаазтай ундаа авч шидсэн нь түүний цээж орчимд оносоныг М авч зөрүүлэн шидэж З-ийн толгойг онож хагалж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна. Сэжигтэн М-ийг  өнөөдөр /2018.11.20/  өдрийн 01.50 цагт баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн” гэв.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж