“Санхүүгийн салбарын комплаенс-2018” форумаар тулгамдсан асуудлуудаа хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

“Санхүүгийн салбарын комплаенс-2018” форумаар тулгамдсан асуудлуудаа хэлэлцэнэ

“Санхүүгийн салбарын комплаенс-2018” форумаар тулгамдсан асуудлуудаа хэлэлцэнэ

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлийн мэргэжлийн холбоодтой хамтран “Санхүүгийн салбарын комплаенс-2018” форум зохион байгуулахаар ажиллаж байна.

Форумын бэлтгэлийг хангах, гол илтгэлүүд, хэлэлцэх асуудлуудыг тодорхойлох үүднээс салбар тус бүрт тулгамдаж байгаа хүндрэл, комплаенстай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэх, зах зээлд оролцогчид болон холбогдох байгууллагууд, дипломат төлөөлөгчдийг оролцуулах зэргийг хэлэлцэх уулзалтыг өнөөдөр санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоодын удирдах ажилтнуудтай хийлээ. Уулзалтанд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо,  Монголын даатгалын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо болон Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны удирдлагууд оролцов.

Комплаенс бол санхүүгийн байгууллагын засаглал, дотоод хяналт, мэргэжлийн ёс зүй, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, зогсоох тогтолцоог илэрхийлсэн багц ойлголт юм. Санхүүгийн салбарын аж ахуйн нэгжүүд комплаенсыг нэвтрүүлээгүй, аль эсвэл холбогдох ажилтан томилоогүйгээс шалтгаалан байгууллагын төдийгүй зах зээлийн нэр хүндийг унагах сөрөг үр дагаварыг авчирдаг. Энэ нь зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагааг доголдуулаад зогсохгүй санхүүгийн системийн тогтвортой байдалд муу нөлөө үзүүлэх олон талын хор уршигтай юм.

Иймд Хороо санаачлан, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор комплаенсын зохистой тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлэх, холбогдох хууль, тогтоомжийн дагуу дотоод хяналтын хөтөлбөр боловсруулах, баталж мөрдөх арга зүйг дэлгэрүүлэх зорилгоор дээрх форумыг зохион байгуулж буй юм. Уулзалтанд оролцсон Холбоодын төлөөлөл форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэн, бодитой үр дүн гарахуйцаар зохион байгуулах талаар тус тусын саналыг хэлж, харилцан ярилцлаа. Форумын зохион байгуулалтын хүрээнд Хороо болон Холбоод тодорхой сэдэв, агуулгыг хариуцан авч, хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж