Далайн гахай мансуурахын тулд загас иддэг

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Далайн гахай мансуурахын тулд загас иддэг

Далайн гахай мансуурахын тулд загас иддэг

Дэлхий дээрх хүн төрлөхтнийг алмайруулах сонин содон үйл явдлын тухай мэдээллийг хүргэе.

Далайн гахай мансуурахын тулд загас иддэг

Puffer fish буюу хийлдэг загас нь махчин загасны аманд багтахгүй болж, томрон амиа хамгаалдаг төдийгүй аюултай хорт бодис болох мэдрэлийн токсиныг биеэсээ их хэмжээгээр ялгаруулдаг. Харин энэхүү бодисыг бага хэмжээгээр хэрэглэх нь мансууруулагч бодистой адил нөлөө үзүүлдэг байна. Далайн гахайнуудын тухай баримтат кино хийж байсан хүмүүс анх далайн гахайг хийлдэг загасыг амандаа бага зэрэг байлгаад, буцаан гаргаж байгааг анзаарснаар энэ тухай олж мэдсэн ажээ.

НАСА-ийн интернэтийн хурд секундэд 91 гегабайт

Энэ бол бүхэл бүтэн олон ангит киног интернэтээс нэг секундийн дотор татаж авах хэмжээний хурд юм.

Ж.К.Роулинг 160 сая ам.долларыг буяны үйлст хандивласнаасаа болж Форбес сэтгүүлийн жагсаалтад багтаагүй

Харри Поттер номын зохиолч Ж.К.Роулинг богино хугацаанд дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэг болж чадсан бөгөөд 2012 оноос бусад Форбес сэтгүүлийн баян эрхмүүдийн жагсаалтад жил бүр багтсаар ирсэн. Харин 2012 онд тэрбээр 160 сая ам.долларыг өвчтэй хүүхдүүд болон өрх толгойлсон эцэг, эхчүүдэд зориулан хандивласнаар баян эрхмүүдийн жагсаалтад багтах бэл бэнчин нь хүрээгүй аж.

Аянгад ниргүүлсэн хүмүүсийн бие дээр хачирхалтай хээ үлддэг

Аянгад ниргүүлээд амьд гарах магадлал бага ч азын тэнгэр ивээсэн хүмүүсийн бие дээр аймшигт явдлын дараа иймэрхүү хээ үлддэг байна. Энэхүү шивээс мэт зүйлийг Лихтенбергийн зураг, аянган цэцэг гэж нэрлэдэг ч шинжлэх ухаанаар энэ үзэгдлийг тайлбарлаж чадаагүй юм. Өндөр хүчдэлд цохиулсан хүний бие дээр болон эд зүйлсийн гадаргуу дээр ийм хээ тогтох нь бий.

Филиппин улс: Арал дээрх нуур,  нууран дээрх арал

Заримдаа бурхан дэлхий ертөнцийн нарийн ширийн зүйлсийг бүтээхээс залхуураад Ctrl+C, Ctrl+V хослолыг дараад явчихсан мэт санагдах үе байдаг. Филиппиний Лузон арал дээр байх Таал нуур үүнийг гэрчлэх мэт.

Стив Жобсын хачин санаа

Apple компанийн инженерүүдийн бүтээсэн анхны Ipod-ийг Стив Жобс “хэтэрхий том байна” гэж хэлжээ. Харин инженерүүд үүнийг дахиад багасгах боломжгүй, байж болох хамгийн бага хэмжээ нь энэ гэдгийг хэлтэл Стив Жобс хэсэг дуугаа хурааснаа Ipod-ийг аквариумын ус руу шидчихсэн байна. Аквариумны ёроолд хүрэх үед Ipod-оос хөөс гарч байхыг хараад Стив Жобс, “дотор нь хангалттай хоосон зай байна, хэмжээг нь дахиад багасга” гэжээ.

Эх сурвалж: Brightside.me

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж