“Washington post” сонины сэтгүүлч Жамал Хашоггигийн аллагын хэрэгт Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салманыг буруутгаж байгаатай холбоотойгоор Саудын Арабын язгууртнууд буюу хааны гэр бүлийн гишүүд түүний хаан ширээнд суух эрхийг нь эсэргүүцэж байгаа хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, хэд хэдэн хунтайж болон үеэлүүд нь ханхүүг хаан ширээнд залрахыг эсэргүүцэж байгаа ч өдгөө 82 настай хаан Салман Бин Абдель амьд сэрүүн байгаа цагт тэд юу ч хийж чадахгүй гэж “Ройтерс” агентлагт нийтэлсэн байна. Харин түүний оронд хааны дүү, хунтайж Ахмедыг дэмжих бодолтой байгаа аж. АНУ-ын өндөр албан тушаалтнууд ч мөн Ахмедыг дэмжиж магадгүй байгаа гэв.
Ханхүү Бин Салманы талаар АНУ-ын хандлага зөвхөн сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөрчлөгдөөд зогсохгүй түүний Оросоос зэвсэг худалдан авах байр суурьтай нь холбоотой гэж таамаглаж байгаа аж.
Европын хаант засаглалтай дийлэнх улсуудын адил Саудын Арабт хаан ширээнд суух эрхийг том хүүд шууд шилжүүлдэггүй бөгөөд угсаа залгамжлагчийг хаан болон түүний гэр бүлийн ахмад гишүүд сонгодог байна.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ