Жоомтой хятад рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Жоомтой хятад рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо

Жоомтой хятад рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийслэлд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг 200 орчим Солонгос, Хятад хоолны газар, ресторан бий. Гэвч эдгээр аж ахуйн нэгж байгууллага нь стандартын дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангадаг эсэх нь тун эргэлзээтэй байдаг. Нийслэлийн мэргэжлийн газраас хоолны газруудад хяналт шалгалт хийхэд Монгол ламиан ХХК-ийн “MGL ramen” хятад хоолны ресторанд шалгалт хийхэд жоом илэрсэн төдийгүй түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг, хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл, шинжилгээний бичиггүй зэрэг зөрчил илэрчээ. Иймээс тус рестораны үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан байна. Энэ удаагийн шалгалтад таван аж ахуйн нэгжийн солонгос, хятад хоолны газруудыг хамруулжээ.

Шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын талаарх зөрчил мэдээллийн нэгдсэн дүн ирэх баасан гаригт /2018.11,23/ гарна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлэв.

Иргэдийн зүгээс хоолны газруудтай холбоотойгоор мэргэжлийн бус хүн ажиллуулж байна, зориулалтын бус газар буюу орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж, тав тух алдагдуулдаг гэх мэт гомдлыг ирүүлдэг гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж