БНСУ-ын үндэсний паркийн захиргааны төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна | News.MN

БНСУ-ын үндэсний паркийн захиргааны төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна

БНСУ-ын үндэсний паркийн захиргааны төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна

БНСУ-ын үндэсний паркийн захиргааны төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна

БНСУ-ын Үндэсний паркийн захиргаа, Монгол Улсын Байгаль орчны яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Kwon Kyung-Up-аар ахлуулсан ажлын хэсэг болон Сорагсаны тусгай хамгаалалттай газрын төлөөлөгчид Дэлхийн соёлын өв Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөөний нээлтэнд оролцох, эгч дүүс Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутагтай танилцах, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх ажлаар 2018 оны 11-р сарын 19-23-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна.Энэ хүрээнд өнөөдөр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзаж тусгай хамгаалалттай газар нутаг, биет болон биет бус соёлын өвийн талаар санал солилцлоо.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн дээд Цагаан аралд босгож буй 4,0 м өндөр  1,6м өргөнтэй Чингис хааны алтан гэрэгэ бүхий дүрстэй Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөө босгох ажилд БНСУ-ын Үндэсний паркийн захиргаанаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн билээ.

2014 онд Монгол Улсын байгаль орчны яам, БНСУ-ын Үндэсний паркуудын захиргаа хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Сорагсаны тусгай хамгаалалттай газартай эгч дүүс парк байгуулах  гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагааг эхлүүлснээс  хойш олон ажлыг хамтран зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж