Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин манай улсад айлчилсан айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Оросын түүхийн нийгэмлэг хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Монгол, Оросын ард түмний нийтлэг түүхэн уламжлалыг судлах, хадгалах харилцан сонирхлыг тэмдэглэж, түүхэн мэдлэгийг сурталчлах нь өнгөрсөн үеийн сургамжийг харгалзан үзэж үндэсний болон дэлхийн хөгжлийн үндсийг тогтооход тус дэм болно хэмээн үзэж тус санамж бичгийг байгуулжээ.
Т.ДАРХАН