АНУ хилээ түр хаан, хамгаалалтаа чангатгаж байна | News.MN

АНУ хилээ түр хаан, хамгаалалтаа чангатгаж байна

АНУ хилээ түр хаан, хамгаалалтаа чангатгаж байна

АНУ хилээ түр хаан, хамгаалалтаа чангатгаж байна

Дүрвэгсдийн цуваа АНУ-д ойртож байгаагаас үүдэн хилийн хамгаалалтыг чангатгахын тулд өчигдөр /2018.11.19/ Мексиктэй залгаа хилийн боомтоо түр хугацаагаар хаасан байна. Сан Исидро боомт нь  өдөрт 110,000 орчим хүн орж гарч байдаг АНУ-ын төдийгүй дэлхийн хамгийн их ачаалалтай хилийн боомтод тооцогддог аж.

АНУ-ын Калифорни мужтай хил залгаа Мексикийн Тихуана хотод ирсэн цагаачид спорт заал, майхан, сүмийн барилга зэрэг газруудад орогнож байгаа юм. Тэднийг хотын иргэд эсэргүүцэн, жагсаал цуглааныг зохион байгуулж байна. Тус хотын захирагч Хуан Мануэль Гасиеллийн хэлснээр Баасан гариг /2018.11.23/ гэхэд цагаачдын тоо 10,000 хүрэх төлөвтэй байгаа бөгөөд ийм ачааллыг дийлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Хондурас, Гватемал, Эл Сальвадор зэрэг улсын иргэдээс бүрдсэн цагаачдын цуваа нь эх оронд нь  гадуурхалт, өлсгөлөн, хүчирхийлэл их байгаа тул дайжин зугтахаас аргагүйд хүрчээ. Харин АНУ-ын хил дээр тулж ирээд байгаа тэд хууль бусаар хил давах оролдлого гаргаж байгаа тухай мэдээлэл гарсан учраас Дотоодын аюулгүй байдлын яамны зүгээс хилийн хамгаалалтыг чангатган, өргөст торнуудыг нэмэхийн тулд гурван цагийн турш хилийг хаах шийдвэр гаргажээ.

АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр цагаачдын цуваа хүүхэд, эмэгтэйчүүд, ЛГБТ хүмүүсийг урдаа барин, өөрсдийгөө өрөвдүүлэхийг оролдож байгаа боловч тэдний дунд 500 гаруй гэмт этгээдүүд яваа аж.

Тэдгээр цагаачдын хувьд АНУ-д орогнох хүсэлт гаргах, Мексикт төвхнөх, эсвэл хилийг хууль бусаар давах зэрэг зам үлдээд байгаа юм. Эх орноосоо гарч, 4000 гаруй километр замыг туулж ирсэн тэдний хувьд сүүлийн хэдэн зуун метр нь аяллын хамгийн хэцүү хэсэг болох ажээ. Харин уртаас урт замыг туулж ирсэн цагаачдын хувьд хууль бус аргаар ч хамаагүй АНУ-ын хилийг давах оролдлого хийдэг. Гэхдээ АНУ-ын зүгээс дан ганц хилийн боомтын хамгаалалтыг чангатгаад зогсохгүй, урд хилийг хамгаалах цэргийн тоог хэдэн мянгаар нь нэмэгдүүлсэн шийдвэрийг ерөнхийлөгч Трамп гаргасан билээ. Тэрбээр цагаачдын цувааг хэрхэвч хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ялгаа алга доо 2018-11-20 120.16.223.22

Харин хятадууд нүүрс авахгүй хил ээ хаахад Монгол сүйрэх дээрээ тулж байдаг...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж