Чикагод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алджээ | News.MN

Чикагод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алджээ

Чикагод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алджээ

Чикагод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алджээ

АНУ-ын Чикаго хотын”Мерси” гэх эмнэлгийн гадна машины зогсоол дээр тус эмнэлгийн эмч Тамара Ониель болон түүний сүйт залуу Жуан Лопез нар гэр бүлийн асуудлаас болж маргалдсан байна. Энэ үеэр залуу буу гаргаж ирэн сүйт бүсгүйгээ буудан хөнөөгөөд, эмнэлэг рүү орж гал нээн нэг дадлагажигч эмчийг бууджээ. Цагдаа нар ирж харилцан буудалцаан болж цагдаагийн офицер Самуэль Жиминез хүнд шархадсан байна. Мөн гэмт этгээд хэргийн газар дээр амиа алдаж, цагдаагийн офицер эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа дийлэлгүй нас баржээ.

Гэмт хэрэгтэн буудалцааны үеэр өөрийгөө буудсан уу эсвэл цагдаа түүнийг буудсан уу гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байгаа аж. Хэрэг өчигдөр буюу Даваа гаригийн өглөө /2018.11.19/ гарчээ.  Гэмт этгээд сүйт бүсгүйтэйгээ гэрлэхээр зэхэж байсан гэнэ. Харин цагдаагийн офицер Самуэль Жиминез нь гурван хүүхдийн эцэг, Чикаго хотын цагдаагийн газар ажилд ороод жил хагас болж байсан гэв.

Статистик мэдээгээр энэ онд АНУ-д буудуулсны улмаас 25 мянган хүн шархдаж,  13 мянган хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын 250 нь цагдаагийн ажилтан байжээ.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-11-20 24.1.66.234

khuuchin ex zaluu

Avatar

Зочин 2018-11-20 211.36.140.95

Хэрэв Монголд Америк шиг бууг зөвшөөрчихвөл жил хүрэхгүй хугацаанд хүн амын тоо нэг сая болтлоо багасаад үлдсэн нь дүрвээд, хов хоосон үлдсэн нутгийг Орос, Хятад хоёр булааж аваад тэгээд л дуусна. Яагаад гэвэл ЭВ НЭГДЭЛ гэдэг хамгийн чухал зүйл шүү гээд өвөг дээдэс чухалчлан сануулсан байхад нам, шашин шүтлэг, жалга дов гэх мэт новшийн жижиг асуудлыг маш том асуудал болгож хуцаж солиордог, өөрсдийгөө жинхэнэ монгол гээд эндүүрчихсэн тэнэгүүд олон байгаад асуудал байгаа юм.

Avatar

Зочин 2018-11-20 202.126.89.230

naad myanguud n bhgui blguide yamar dain boshde!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж