Чикагод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Чикагод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алджээ

Чикагод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алджээ

АНУ-ын Чикаго хотын”Мерси” гэх эмнэлгийн гадна машины зогсоол дээр тус эмнэлгийн эмч Тамара Ониель болон түүний сүйт залуу Жуан Лопез нар гэр бүлийн асуудлаас болж маргалдсан байна. Энэ үеэр залуу буу гаргаж ирэн сүйт бүсгүйгээ буудан хөнөөгөөд, эмнэлэг рүү орж гал нээн нэг дадлагажигч эмчийг бууджээ. Цагдаа нар ирж харилцан буудалцаан болж цагдаагийн офицер Самуэль Жиминез хүнд шархадсан байна. Мөн гэмт этгээд хэргийн газар дээр амиа алдаж, цагдаагийн офицер эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа дийлэлгүй нас баржээ.

Гэмт хэрэгтэн буудалцааны үеэр өөрийгөө буудсан уу эсвэл цагдаа түүнийг буудсан уу гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байгаа аж. Хэрэг өчигдөр буюу Даваа гаригийн өглөө /2018.11.19/ гарчээ.  Гэмт этгээд сүйт бүсгүйтэйгээ гэрлэхээр зэхэж байсан гэнэ. Харин цагдаагийн офицер Самуэль Жиминез нь гурван хүүхдийн эцэг, Чикаго хотын цагдаагийн газар ажилд ороод жил хагас болж байсан гэв.

Статистик мэдээгээр энэ онд АНУ-д буудуулсны улмаас 25 мянган хүн шархдаж,  13 мянган хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын 250 нь цагдаагийн ажилтан байжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж