Төсвийн хөөс, төрийн "хатиг" зэрэг хагарах нь | News.MN

Төсвийн хөөс, төрийн "хатиг" зэрэг хагарах нь

Төсвийн хөөс, төрийн "хатиг" зэрэг хагарах нь

Төсвийн хөөс, төрийн "хатиг" зэрэг хагарах нь

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн Даваа гаригт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай уулзах үеэрээ “Боомтод үүсээд байгаа автомашины дарааллын асуудлыг шуурхай, зохистой шийдвэрлэхийг хүссэн" талаар Bloomberg мэдээлжээ. Зам, тээврийн хөгжлийн сайд ОХУ-д албан томилолтоор ажиллаж тус улстай тээврийн салбар дахь харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх хэлэлцээр, бусад асуудлаар ОХУ-ын Тээврийн сайд, “РЖД”-ийн Ерөнхий захирал бөгөөд ТУЗ-ийн дарга О.В. Белозёров нартай уулзаж явна. Харин Хятад талдаа, Гашуунсухайт боомт руу, төмөр зам биш автозам дээр асуудал үүсээд байна…Хэн хэлцэл хийх вэ.

Гэтэл нүүрсний экспортод “аюул нүүрлэчихээд” буй. Энэ бодит явдлыг хоёр талын дарга нар уулзаад түгжирсэн хэдэн машиныг нэвтрүүлэх арга хэмжээтэй хольж, холбож болохооргүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Асуудал “ухаалаг системээр автомашиныг бүртгэлжүүлэхдээ” байна уу. Эсвэл Монголоос нүүрс импортлохыг хүсэхгүй байна уу гэдэг талаас нь харах нь зүйтэй болов уу. Учир нь, Монгол Улсын 2019  оны төсвийн тухай хуульд нүүрсний экспортыг 42 сая тонноор тогтоосон байдаг. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь байхаар тооцсон.

Нүүрсний импортоо хаачихвал нүүрсний экспортоос 1 их наяд 311 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө юу болох вэ. Цаашилбал уул уурхайн салбараас гурван их наяд төгрөг олох төлөвлөгөө юу болох вэ. Зэсийн баяжмалаас их орлого төвлөрүүлэх болсон нүүрсээ ирэх онд 42 сая тонныг экспортлохоор төлөвлөчихсөн. Бүр нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ ханшийг 75.9 ам.доллар байхаар тусгачихсан байгаа юм. Нэгэнт ирэх хоёрдугаар сар хүртэл импортоо ханасан гэж бүхэл бүтэн нэг улсын төр шийдвэр гарсан, түүнийгээ зарласан бол өөр орны төлөөлөл уулзаж зохицуулалт хийхийг хүсээд яах вэ. Шийдвэрийг нь цуцлахад нөлөөлөх үү. Ханасан импортынхоо хаагуур нь Монголын нүүрсийг багтаах  вэ.

Ерөнхий сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний экспортын хэмжээ эрс нэмэгдсэн бөгөөд энэхүү хандлага ирэх онд хэвээр хадгалагдахаар байна. Улмаар гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр боломж бүрдэнэ хэмээн төсвийн төсөлд тэмдэглэжээ. Гэтэл Хятадын тал яг энэ шалтгаанаар “түр зуур” нүүрсний импортоо зогсооход л амаараа шороо үмхэх шахаж байна.

Эдийн засагч Б.Лакшми “Дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлээгүй атлаа нүүрснээс олох орлогыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн байгаа нь харагдлаа. Өнгөрсөн жил 33.4 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жилийн тухайд эхний есөн сарын байдлаар авч үзвэл 27.4 сая тонныг гаргажээ. Гэтэл ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөөлсөн нь хэт ойлгомжгүй байгаа юм. Дээрээс нь нүүрсийг худалдаж авдаг гол хэрэглэгч нь урд хөрш. Хятад улсын тухайд түүхий нүүрсний хэрэглээгээ бууруулах бодлого баримталж байгаа. Тэгэхээр ирэх жилийн төсөвт эргэж харах зүйл олон байгаа юм” гэж хэлсэн.

Харин өнөөдөр хөөстэй төсөв дээр Ерөнхийлөгчийн хориг, тэр ч байтугай улс төрийн тогтворгүй байдал нэмэгдчихсэн нөхцөл байдал улам муудаад байна. Бүх юм ойлгомжгүй, “маргаашгүй”, төрийн албан хаагчдад нь итгэл үгүй, албан тушаалтнууд нь ёс зүй үгүй ийм нөхцөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар цаг хожихын тулд өөрсдийн саналаар төсвийн төслөө буцаан татаж, ялангуяа нүүрсний экспорттой холбоотой хэсэгт update хийвэл ямар вэ. Засгийн газрын л эрх ашгийн төлөө бус улсаа боддог улстөрчид гэж үзсэндээ санал болгоход хөрсөн дээр буусан хөөс багатай төсөв батлуулбаас “бүсээ чангалах”-ын зовлон, улстөрчдийн нэр хүндээс илүү ардын амьжиргаанд хэрэгтэй болох тул гашуун ч гэсэн үнэн төсөвтэй үлдэхийг хүсч байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-11-20 202.9.43.83

Төсөвт нүүрсний экспортыг 42 сая тоннд тооцсон нь зарим хүмүүсийг эргэлзэхэд хүргээд байна. Эргэлзэх нь зөв лдөө. Гэхдээ боломж байна уу гэвэл байна. Тэр боломжийг ашиглахын тулд дор бүрээ л хичээж ядахнаа Хятадуудыг элдвээр хэлдэг, муулдаг, олон нийтийн сэтгэл зүйг хүртэл өөрчилмөөр байна. Бид БНХАУ-ын дэлхийд том зах зээлрүү боломжоороо хөдөлж байж л хөгжинө. Тийм учраас ийм балиар гудамжны улс төр хийж хөршөө муулдаг улс төрч, хэн боловч анхаарууштай.

Avatar

Зочин 2018-11-20 69.181.180.211

2019 оны тесев боломжын тесев.Урьд урьдын тесевуудийн л адил . Жаахан сайжруулсан л хэлбэр. Сар Ангарагаас ирсэн улс хийгээгуй монголын тамын тогоон доторх хэдэн постсошликусууд л хийсэн. Харин терийн хямрал, нам булгуудийн зодоон, бусад салбарын сайд нарын мэргэжлийн чадавхгуй байдлууд энэ тесевийн хэрэгжилтэнд саад болж магад

Avatar

Зочин 2018-11-20 69.181.180.211

Урьдчилсан тооцооллоор хийсэн тесвийг урьдчилсан тооцооллоор шуумжилжээ.Яагаад 42 сая тонн нуурс гаргаж болохгуй гэж. Хятад авахгуй гэж яг хэлсэн юм уу, зевхен энэ хэд хоногийн хилийн хундрэлээс шалтгаалсан таамаг уу, дундаж тонн нуурсний унийг 75,9доллар гэж тесевлеж. Дэлхийн шинжээчид 2019 онд тонн нуурсний тэнцвэржуулсэн унэ 81 байх болно гээд байна. Унах есехийг Оргилмаа яаж мэдэв ? Германы бундестаг 2019 оны тесвее хэлэлцэж байгаа. Schwarze Null гэж юу гэдгийг харчаад бич, Оргилмаа

Avatar

Зочин 2018-11-20 202.9.41.113

http://StartWeeklyJob.com/?userid=94734

Avatar

Зочин 2018-11-20 202.72.245.202

ХАМГИЙН ХОРТОЙ ШУНАЛТАЙ АМЬТНЫГ САЙД БОЛГОХООС ЕРӨНХИЙЛӨГЧ ТАТГАЛЗААД БАЙСАН НЬ ЗӨВ БАЙЖ ШҮҮ ОДОО ГОР НЬ ГАРЧ ЗАСГАА Ч ТАТАН УНАГАЖ БАЙНА ДАА

Avatar

Монгол Төрийн ялзралаас идээ гоожиж байна 2018-11-20 64.119.24.94

ХҮРЭЛСҮХИЙН ЗГ МУУДАА Ч ОГЦРОХДОО ТУЛЖ БАЙГАА ЮМ БИШ. Ерөөсөө Монголын Төр ялзарч өмхийрсний тод шинж тэмдэг энэ болж байгаа бүх улстөрийн хошин шог үзэгдлүүд. МАН-ын огцруулж байгаа хэд ч нуль идээ бээр. . АН ч нуль ногоон идээ. Тийм ч учраас огцруулах саналтай бгаа юм. Монголын Төр тэр чигтээ ялзарсан өмхий ногоон ИДЭЭ БЭЭР. Одоо УИХ ТАР. Нэг мөсөн цэвэрлье

Avatar

Ялзарсан Төрийн идээ гоожиж байна 2018-11-20 64.119.24.94

ХҮРЭЛСҮХИЙН ЗГ МУУДАА Ч ОГЦОХДОО ТУЛЖ БАЙГАА ЮМ БИШ. Ерөөсөө Монголын Төр ялзарч өмхийсний тод шинж тэмдэг\n\nМАН-ын огцруулж байгаа хэд ч нуль идээ бээр. . АН ч нуль ногоон идээ. Монголын Төр тэр чигтээ ялзарсан өмхий ногоон ИДЭЭ БЭЭР. Одоо УИХ ТАР. Нэг мөсөн цэвэрлье

Avatar

Зочин 2018-11-20 66.181.165.101

boliocheee boli boli

Avatar

Зочин 2018-11-20 66.181.165.101

fdfdfdff

Avatar

PPP 2018-11-20 103.57.94.25

Энхболд Улаанбаатарыг там болгосон хүн Наранхүүд 2000 оны үед хэдэн зуун мянган газрыг өгч газрын наймааг цэцэглүүлсэн Тиймээс энэ хүнийг огцруулахч багадна

Avatar

Зочин 2018-11-20 64.119.17.59

Өө яахав ах нь 2 тэрбум төгрөг төлчихье. Миний дүү энэ комментоо устгачих, ах нь дүүгээ ерөөсөө танилгүй явж, айлаас эрэхээр авдраа уудал гэж....хүн ерөөсөө дэргэдээ байгаа юм аа танидаггүй юм байна.

Avatar

Зочин 2018-11-20 202.55.188.37

Ах нь мэдээгүй байж. Одоохон тэр мөнгийг чинь хармайнаасаа гаргаад өгчихье. Ахдаа хэлж бай л даа.

Avatar

Ёроол 2018-11-20 180.149.96.90

Ёроолдоо хүрлээ дээ.

Avatar

Зочин 2018-11-20 137.74.169.241

Зарим поп нөхөд Үндсэн хуулиа сольчихвол жаргана, тогтолцоогоо өөрчилбөл босоод ирнэ, эдийн засгаа солонгоруулбал болоод явчихна, уул уурхайн бизнесийг хааж гадаадын хөрөнгө оруулалтын зогсоовол хөгжинө гэж цуураад байна. Ер нь бол Нийгмийн ерөнхий тогтолцоо, Үндсэн хуулийн зарчим Монголчуудад огтоос муу юм хийгээгүй.

Avatar

Зочин 2018-11-20 137.74.169.241

Эрх баригчид өөрсдөө өнгөрсөн 20-иод жилд Үндсэн хуулиа 130 орчим удаа санаатай болон санамсаргүйгээр зөрчиж, гаргасан хуулиа өөрсдөө биелүүлэхгүй байхаар хуулиар ч яах юм билээ. Тогтолцоогоо өөрчлөнө гэхээр ардчилсан төрийн байгуулал, нээлттэй нийгмээс татгалзана гэсэн үг үү?

Avatar

Зочин 2018-11-20 137.74.169.241

Тэгээд ямар тогтолцоо руу орох гэж? Алтан улиас хуга мөргөх эвэр ч үгүй, алсаас довтлох туурай ч үгүй, амаараа хорвоог төвштгөгчид дотор чинь цэргийн диктатур тогтоож чадах мангас байна уу? Ерөнхийлөгч-хаан болж дөнгөх эрүүл ухаантай амьтан байна уу? Сайн байтугай олигтой мууг ч хийчиж чадах хүн байна уу?

Avatar

Зочин 2018-11-20 137.74.169.241

Мянган жилийн нүүдэлчин сэтгэлгээ, социализмын үеийн бэлэнчлэх араншин, хар ажил, биеийн хөдөлмөрт дургүй залхуу зангаасаа салаагүй хэсэг бүлгийн тархийг, төрийн хулгайч попууд “Тогтолцоо л өөрчлөчихвөл чи мөнгөтэй болно” гэж бурж угаах гэж гуагчдаг болсон.

Avatar

Зочин 2018-11-20 137.74.169.241

Ажил хийх хүн олдохгүй байна гэж гомдоллосон ажил олгогчид зөндөө. Гэтэл тэр ажил хийхгүй мөртлөө арчаагүй муухайгаа төрд чихэн, амаараа буруутган, улс төр бурагсад нь төрөө өөрөө сонгоодох гэхэд шил архиар л сонгуулийн эрхээ зарчихдаг гарууд шүү дээ. Төр бол үйлдвэрлэгч биш, тэр дундаа бизнес эрхлэгч биш.нийгмийн мэнэжмэнт хийдэг газар.

0 0
Avatar

Зочин 2018-11-20 137.74.169.241

Монголд болж буй дампуурал гол нь хэнд ч үл хамаарах болсон Төрийн мөнгөнөөс болж байгаа юм. Хувийн хэвшлийн мөнгө эзний хяналттай учраас хэн дуртай нь өдөр бүр хулгайлаад байж чадахгүй. Иймээс бие биетэйгээ барьцсан, атаач зантай монголчууд нийтээрээ ямар ч аргаар хамаагүй төрд шургаж, хэний ч биш эзэнгүй баялагаас сорох сонирхолтой очёрлож байдаг.

0 0
Avatar

Зочин 2018-11-20 137.74.169.241

Тэгсэн хэрнээ авилга хулгай, луйвар шамшигдууллын олон хэрэгт, өнөөх өөрсдийн сонгож, шургуулсан хулгайчаа биш, төрийг хууль хяналтын байгууллагатай нь буруутгаж орилдог ичгүүргүй ард түмэн. Зүй нь төр чинь болох болохгүйн заагийг хуулиар тогтоодог үүрэгтэй газар. Хуулийг хэрэгжүүлдэг, хэрэгжилтийг нь хянадаг, хууль хэрэгжүүлэхийг албаддаг, үүндээ хүчирхийлэл ч хэрэглэх эрхтэй инстүүц юм.

0 0
Avatar

baabar 2018-11-20 137.74.169.241

Төр дахь авилгал хулгайг багасгая гэвэл хамгийн нэгдүгээрт төрийн мэдэлд байдаг мөнгө баялагийн хэмжээг багасгаж, хоёрдугаарт юунд хэрхэн зарцуулж буйг нь наранд ил гаргах ёстой. Монголын төрийн хэтэрхий данхар рахиттай хүүхэд төрхийг наранд гаргаж биеийг нь ил харуулах хэрэгтэй.Төр мөнгөгүй байвал тонуулчдад хулгайлах юм олдохгүй болно, түүнээ дагаад төрд шургах үхдэлүүдийн цуваа ч багасна.

0 0
Avatar

Хөдөлмөрлөе 2018-11-20 202.21.127.160

Бид гаднынханд найдах хэрэггүй, болсон болоогүй өөрсдөө хөдөлмөрлөе, юм хийе бүтээе. Эхлээд сайхан юм хийнэ гэж байхгүй, алдаа мадагтай юм болно, хүн голно, түүнээ сайжруулаад явсан бол 1990 оноос хойш аль хэдийн хөл дээрээ босох цаг болсон. Хятад улс нүүрс авахаа больж элдэв янзаар дарамталж байгаа нь бидний л арчаагүйнх. Одоо уул уууохайд найдахаа больцгооё, бэлэн байгаа улмажлалт нүүдлийн мал аж ахуйгаа л дордож додомнож өртөг мэдлэг шингэсэн бүтээгдхүүн хийе.

Avatar

Өвөр 2018-11-20 202.9.43.67

"Зам ба Бүс", "Хөнгөлөлттэй зээл" нэрээр шинэ колоничлол тогтоох далдын санаархалтай нөгөө Хятад чинь АНУ-тай өрнүүлж буй худалдааны дайны нөлөөгөөр дотоодын үйлдвэрлэл нь хумигдаж, экспортын дийлэнх орлогыг бүрдүүлэг гадаадын хөрөнгө оруулагчид үйлдвэрээ Энэтхэг, зүүн өмнөд Ази руу нүүлгэн шилжүүлж байгаа нь ил болсоныг Монголчууд мэдэхийн ихээр мэдэж байгаа, харин хэдэн "томчууд" нь тархих угаагаад, хөөрхий хэдэн иргэд нь нүдээ аниад...........

Avatar

Зочин 2018-11-20 202.21.111.20

Ирэх онд 42 сая тонныг гаргахын тулд дотоод нөөцөө зөв ашиглах л хэрэгтэй. Үүнд гацаа саадгүй болгохын тулд харин Еөрк шиг баагийнуудыг жүдогийн байж болох бүх тэмцээнд нь явуулж хол байлгах нь чухал.

Avatar

Зочин 2018-11-20 202.131.245.243

Ертөнцийг захирагчийн алдар бадраг.

Avatar

Зочин 2018-11-20 202.179.30.194

нүүрсэнд найдах хэрэггүй.

Avatar

зочин 2018-11-20 103.206.195.163

яг зөв

Avatar

БАТ инженер 2018-11-20 103.206.195.163

яг зөв

Avatar

зочин 2018-11-20 203.91.118.247

Засаг төрийг шантаажилж унагаах гэж байгаа 60 тэрбумынханыг хурдан зайлуулахгүй бол ийм л болно шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж