Төсвийн хөөс, төрийн "хатиг" зэрэг хагарах нь

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Төсвийн хөөс, төрийн "хатиг" зэрэг хагарах нь

Төсвийн хөөс, төрийн "хатиг" зэрэг хагарах нь

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн Даваа гаригт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай уулзах үеэрээ “Боомтод үүсээд байгаа автомашины дарааллын асуудлыг шуурхай, зохистой шийдвэрлэхийг хүссэн" талаар Bloomberg мэдээлжээ. Зам, тээврийн хөгжлийн сайд ОХУ-д албан томилолтоор ажиллаж тус улстай тээврийн салбар дахь харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх хэлэлцээр, бусад асуудлаар ОХУ-ын Тээврийн сайд, “РЖД”-ийн Ерөнхий захирал бөгөөд ТУЗ-ийн дарга О.В. Белозёров нартай уулзаж явна. Харин Хятад талдаа, Гашуунсухайт боомт руу, төмөр зам биш автозам дээр асуудал үүсээд байна…Хэн хэлцэл хийх вэ.

Гэтэл нүүрсний экспортод “аюул нүүрлэчихээд” буй. Энэ бодит явдлыг хоёр талын дарга нар уулзаад түгжирсэн хэдэн машиныг нэвтрүүлэх арга хэмжээтэй хольж, холбож болохооргүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Асуудал “ухаалаг системээр автомашиныг бүртгэлжүүлэхдээ” байна уу. Эсвэл Монголоос нүүрс импортлохыг хүсэхгүй байна уу гэдэг талаас нь харах нь зүйтэй болов уу. Учир нь, Монгол Улсын 2019  оны төсвийн тухай хуульд нүүрсний экспортыг 42 сая тонноор тогтоосон байдаг. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь байхаар тооцсон.

Нүүрсний импортоо хаачихвал нүүрсний экспортоос 1 их наяд 311 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө юу болох вэ. Цаашилбал уул уурхайн салбараас гурван их наяд төгрөг олох төлөвлөгөө юу болох вэ. Зэсийн баяжмалаас их орлого төвлөрүүлэх болсон нүүрсээ ирэх онд 42 сая тонныг экспортлохоор төлөвлөчихсөн. Бүр нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ ханшийг 75.9 ам.доллар байхаар тусгачихсан байгаа юм. Нэгэнт ирэх хоёрдугаар сар хүртэл импортоо ханасан гэж бүхэл бүтэн нэг улсын төр шийдвэр гарсан, түүнийгээ зарласан бол өөр орны төлөөлөл уулзаж зохицуулалт хийхийг хүсээд яах вэ. Шийдвэрийг нь цуцлахад нөлөөлөх үү. Ханасан импортынхоо хаагуур нь Монголын нүүрсийг багтаах  вэ.

Ерөнхий сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний экспортын хэмжээ эрс нэмэгдсэн бөгөөд энэхүү хандлага ирэх онд хэвээр хадгалагдахаар байна. Улмаар гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр боломж бүрдэнэ хэмээн төсвийн төсөлд тэмдэглэжээ. Гэтэл Хятадын тал яг энэ шалтгаанаар “түр зуур” нүүрсний импортоо зогсооход л амаараа шороо үмхэх шахаж байна.

Эдийн засагч Б.Лакшми “Дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлээгүй атлаа нүүрснээс олох орлогыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн байгаа нь харагдлаа. Өнгөрсөн жил 33.4 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жилийн тухайд эхний есөн сарын байдлаар авч үзвэл 27.4 сая тонныг гаргажээ. Гэтэл ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөөлсөн нь хэт ойлгомжгүй байгаа юм. Дээрээс нь нүүрсийг худалдаж авдаг гол хэрэглэгч нь урд хөрш. Хятад улсын тухайд түүхий нүүрсний хэрэглээгээ бууруулах бодлого баримталж байгаа. Тэгэхээр ирэх жилийн төсөвт эргэж харах зүйл олон байгаа юм” гэж хэлсэн.

Харин өнөөдөр хөөстэй төсөв дээр Ерөнхийлөгчийн хориг, тэр ч байтугай улс төрийн тогтворгүй байдал нэмэгдчихсэн нөхцөл байдал улам муудаад байна. Бүх юм ойлгомжгүй, “маргаашгүй”, төрийн албан хаагчдад нь итгэл үгүй, албан тушаалтнууд нь ёс зүй үгүй ийм нөхцөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар цаг хожихын тулд өөрсдийн саналаар төсвийн төслөө буцаан татаж, ялангуяа нүүрсний экспорттой холбоотой хэсэгт update хийвэл ямар вэ. Засгийн газрын л эрх ашгийн төлөө бус улсаа боддог улстөрчид гэж үзсэндээ санал болгоход хөрсөн дээр буусан хөөс багатай төсөв батлуулбаас “бүсээ чангалах”-ын зовлон, улстөрчдийн нэр хүндээс илүү ардын амьжиргаанд хэрэгтэй болох тул гашуун ч гэсэн үнэн төсөвтэй үлдэхийг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж