Дуучин А.Хишигдалай, реппер Г.Энх-Амар нар үерхэж эхэлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Дуучин А.Хишигдалай, реппер Г.Энх-Амар нар үерхэж эхэлсэн үү?

Нэгэн цагт хамтран хайрын тухай дуулж, нэг нэгэндээ зориулан дуу хүртэл гаргаж явсан хосууд бол дуучин А.Хишигдалай, “Опозит" хамтлагийн реппер А. Гантулга нар юм. Дуучин А.Хишигдалай А.Гантулгатай  гэр бүл зохиохоор төлөвлөсөн гэдгээ  ч олноос нуудаггүй байсан. Гэвч тэд тус тусын амьдралыг хөөх болсноос хойш  гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд реппер А. Гантулга мисс Ю.Балжидмаатай үерхээд салсан. Ю.Балжидмаа салсан  шалтгаанаа “Бидний насны зөрүү их байсан. А.Гантулгын амьдрал зохиох нас нь ирчихсэн. Гэтэл миний хувьд зорилгоо тодорхойлж, хийж бүтээх гээд явж байгаа үе шүү дээ” хэмээн  хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Өдгөө реппер залуу  онгоцны үйлчлэгч бүсгүйтэй   өнгөрсөн тавдугаар сард  сүй тавьжээ.

Харин дуучин  А.Хишигдалайг реппер АМ-С  буюу Г.Энх-Амартай үерхэх болсон хэмээх яриа гарч эхэлжээ. Учир нь тэд өөрсдийн цахим хуудаснаа зүрх шидэлцэн, хайрын тухай постууд бичих болсон бөгөөд тэдний дагагчид үерхэж байж магадгүй хэмээн таамаглаж буй. Ямартай  ч дуучин А.Хишигдалай  экс найз залуугаа  мартаж шинэ хайр дурлал эрэлхийлж буй бололтой.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж