Хуваарийн дагуу өнөөдөр /2018.11.20/УИХ-ын гурван байнгын хороо хуралдана. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх товтой байсан ч 09 цагт зарлагдсан байнгын хорооны ирц 12 цагийн байдлаар бүрдээгүй байна. Өнгөрөгч Бямба гаригт мөн тус байнгын хорооны ирц бүрдээгүйн улмаас хойшлогдсон.
Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна. Засгийн газрыг огцруулах 27 гишүүний гарын үсэгтэй бичгийг өчигдөр өргөн барьсантай холбогдуулан гишүүд хэд хэдээрээ уулзалт хийж байгаа дүр төрх ордонд ажиглагдаж байна.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ