Экспортын нүүрс хилээр гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Экспортын нүүрс хилээр гарч эхэллээ

Экспортын нүүрс хилээр гарч эхэллээ

Экспортын нүүрс өмнөд хил дээр гацаад байгаа талаар сүүлийн өдрүүдэд хэвлэлээр мэдээлсэн. Энэ асуудлыг шийдэхээр Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайтад ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн БНХАУ-ын талтай уулзаж, ярилцсаны дүнд Хятадын талаас хил дээрх нүүрсийг татан авч эхэлсэн байна.

Хятадын хил, гаалийн байгууллага "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж эхэлсэн бөгөөд мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа юм байна. Тиймээс таталтаа хийж, программ хэвийн болтол нэг машиныг ойролцоогоор 30-40 минутад хилээр гаргахаар тохиролцоод байна.

Ингэж тооцвол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх юм байна. Татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болсон тухай ажлын хэсгээс мэдээлжээ.

Тиймээс үүссэн нөхцөл байдалтай уялдуулан  Зам, тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төв уурхайн нүүрсний ачилтуудыг түр зогсоон, хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар болжээ.

Өчигдрийн /2018.11.19/ байдлаар нүүрс ачсан машины цуваа 91 км-ийн дараалалтай байгаа бөгөөд дээрх зохицуулалтыг хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэллээ. Дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж