Согтуу багшаас болж, зургаан настай хүү төөрчээ | News.MN

Согтуу багшаас болж, зургаан настай хүү төөрчээ

Согтуу багшаас болж, зургаан настай хүү төөрчээ

Согтуу багшаас болж, зургаан настай хүү төөрчээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зургаан настай хүү алга болсон тухай дуудлага өчигдөр /2018.11.19/ цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч гарч эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Сургуулийн ойр орчим буюу БГД-ийн 14, 15, 16 дугаар хороонд эрлийн ажиллагааг явуулж 23:30 цагт хүүг 15 дугаар хороонд байрлах эмийн сангийн орчмоос олжээ.

Цагдаагийн алба хаагчид ангийн багшаас нь хүүгийн талаар тодруулахад "Өдөр өнжүүлэхийн багш нь хичээл тарахад хүүхдүүдээ тоолоод аваад явсан" гэх мэдээллийг өгсөн байна.

Тиймээс цагдаагийнхан 40 дүгээр сургуулийн ойролцоо 15 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвийн багшаас/49 настай эмэгтэй/ хүү алга болсон шалтгааныг тодруулах гэсэн боловч тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Иймээс тухайн багшийг эрүүлжүүлсэн байна.

Хүүгийн тайлбараар өдөр өнжүүлэхийн багш биднийг сургуулиас аваад явж байхдаа эмийн сангийн дэргэд зогссон. Тэр үед намайг үлдээгээд явчихсан гэжээ.

Хүү ганцаараа үлдэж, төөрөөд хэсэг явж байгаад гэрэлтэй газар бараадан зогсож байхад нь цагдаагийн алба хаагчид олсон аж.

Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдийг өнжүүлэх төвийг судалж, хүүхдээ өгч байхыг   зөвлөж байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

dasf 2018-11-20 66.181.164.60

har oroi bolson bhad ter huuhdiin hajuugaar humuus zugeer unguruud l yavaad bsan bshd. bi bsan bol zogsood ahiin duu yasan iisen, hentei yavaan gd asuuh blaa

зочин 2018-11-20 139.5.218.128

байшингийн булан тохой бүрд өдөр өнжүүлэх гэж эцэг эхээс мөнгө саасан газар байх юмаа боловсролын сайдаа цэгцлээч

зочин 2018-11-20 182.160.39.83

ээ тэнгэр минь гэж . эсэн мэнд олдсон нь аз ! аз дандаа таараад байхгүй шүү хүмүүс ээ . аав ээжүүдээ сонор сэрмжээ ихсэгээ ! үрсээ хайрал хамгаалаа.

ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ 2018-11-20 66.181.161.119

Дээр дооргүй хаана хаанаа хариуцлага ярихгүй бол хэрэг алга болохоо байж. хууль гэж байдгийг хүн бүрт тэгш мэдрүүлэх цаг нь болжээ. тэр багшийг хатуу шийтгэ.шоронд хий шороонд бул

ШУУД 2018-11-20 202.21.112.37

ТЭР БАГШИЙГ ЦААЗАЛ, ШОНД ӨЛГӨЖ ТОЛГОЙГ НЬ АВ

Зочин 2018-11-20 180.149.98.206

сэтгэцийн өвчтэй шаар юм, өөрөө өөрийгөө дүүжил, цаазал даа, өвчтэй хог вэ яасан

Зочин 2018-11-20 202.131.233.190

Цагдаад баярлалаа. Ингэж ажиллах хэрэгтэй манай цагдаа нар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж