Согтуу багшаас болж, зургаан настай хүү төөрчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

Согтуу багшаас болж, зургаан настай хүү төөрчээ

Согтуу багшаас болж, зургаан настай хүү төөрчээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зургаан настай хүү алга болсон тухай дуудлага өчигдөр /2018.11.19/ цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч гарч эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Сургуулийн ойр орчим буюу БГД-ийн 14, 15, 16 дугаар хороонд эрлийн ажиллагааг явуулж 23:30 цагт хүүг 15 дугаар хороонд байрлах эмийн сангийн орчмоос олжээ.

Цагдаагийн алба хаагчид ангийн багшаас нь хүүгийн талаар тодруулахад "Өдөр өнжүүлэхийн багш нь хичээл тарахад хүүхдүүдээ тоолоод аваад явсан" гэх мэдээллийг өгсөн байна.

Тиймээс цагдаагийнхан 40 дүгээр сургуулийн ойролцоо 15 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвийн багшаас/49 настай эмэгтэй/ хүү алга болсон шалтгааныг тодруулах гэсэн боловч тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Иймээс тухайн багшийг эрүүлжүүлсэн байна.

Хүүгийн тайлбараар өдөр өнжүүлэхийн багш биднийг сургуулиас аваад явж байхдаа эмийн сангийн дэргэд зогссон. Тэр үед намайг үлдээгээд явчихсан гэжээ.

Хүү ганцаараа үлдэж, төөрөөд хэсэг явж байгаад гэрэлтэй газар бараадан зогсож байхад нь цагдаагийн алба хаагчид олсон аж.

Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдийг өнжүүлэх төвийг судалж, хүүхдээ өгч байхыг   зөвлөж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж