“АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ хариуг нь барина” | News.MN

 “АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ хариуг нь барина”

 “АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ хариуг нь барина”

 “АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ хариуг нь барина”

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2018.11.19/ АНУ-ыг 1987 оны Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарсан тохиолдолд Кремлээс хариуг нь барихад бэлэн байгаа тухай мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Батлан хамгаалах яамны ахлах албан тушаалтнуудтай хэлэлцсэн төдийгүй тус гэрээний тухай Вашингтонтой дахин хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

1987 онд АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган болон Зөвлөлт Холбоот улсын удирдагч Михаил Горбачёв нар гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

Хүйтэн дайны үед Европ тивийг цөмийн пуужингуудаас ангижруулах зорилготой байгуулагдсан энэхүү гэрээнээс АНУ гарах санал дэвшүүлж байгаа нь барууны болон Оросын харилцаанд хурцадмал, үл ойлголцсон нөхцөл байдал үүссэнийг харуулж байгаа юм.  Ялангуяа 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэснээс хойш барууны улс орнууд ОХУ-д ихэд шүүмжлэлтэй хандах болсон.

АНУ-ын ерөнхийлөгч 31 жилийн өмнө байгуулагдсан тус гэрээнээс гарах санааг дэвшүүлсэн нь гэрээний заалтуудыг ОХУ зөрчсөнтэй холбон тайлбарлаж байгаа бол Кремлийн зүгээс гэрээг зөрчөөгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, тус гэрээнд 500-5500 км зай туулах чадамжтай газар дээр суурилсан баллистик пуужингуудыг устгах тухай авч үзсэн байдаг. Харин ОХУ-ыг 500 км-ээс дээш зайн тусгалтай газарт суурилсан далавчит пуужин зохион бүтээж, туршиж байгаа хэмээн буруутгаж байгаа юм.

НАТО болон ОХУ-ын төлөөлөгчид аравдугаар сарын 31-нд уулзаж, гэрээний маргаантай холбоотой асуудлуудаа хэлэлцсэн бөгөөд энэ үеэр НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Оросыг гэрээний заалтуудыг дагаж мөрдөхийг анхааруулж байсан. Түүнчлэн Европын улс орны удирдагчид гэрээ хүчингүй болох нь дэлхий дахинд аюул учруулах зэвсэглэлийн “уралдаан”-ыг дахин эхлүүлж магадгүй хэмээн эмээж байна.

 Эх сурвалж: Ройтерс агентлаг

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2018-11-20 66.181.180.190

Kuznetsov niseh ongots teeverlegchni zasvart orj baihad ni orosod 1 baidag shevedees hudaldaj avsan hovdog zasvariin gazart ni osol bolj hovogch zasvariin gazar ni buren jivj, kuznetsoviin tal ni jivsen oroi ni tsuhuij bna gene kkk. Odoo orosod ahij iim zasvariin gazar baihgui tul baildaanii tom ovriin holog ongots, shumbagch ongotsnuudaa zasvarlah bolomjgui bolson gene kkkk. Hoorhii tomrood baidag fashist oros iim hoorhii yadarsan uls shuude kk.

Avatar

Зочин 2018-11-20 66.181.161.100

Oros uls hariug ni hatuuhan ogoh heregtei. Amerikchuud oorsdoo bashir argaar tsergee bairuulsaar baigaa ni todorhoi bna. Unendee gereeg amerikchuud zorchin uuniihee buruug busdad tohoj bgaa.

Avatar

Ovgon 2018-11-20 66.181.180.190

Umhii oros chin chadah uu kkk

Avatar

Ovgon 2018-11-20 66.181.180.190

Hn umhii fashist putler yugaaraa hariu barih ve de. Udahgui orosiin ediin zasag doroitoj oros oron zovkoltiin hoinois suirch tamd morilno. Zovlolt uls bas ene outler shig zevsegleleer hootsopdoj surjignej bgaad nurj unaj baisan tuuhtei. Taduu guilgachin zer zevseg hanginuulj surjignedeggui baihgui yu kkk.

Avatar

zochin 2018-11-20 203.217.138.2

Америк бол яг үнэндээ Монголд нөлөөгүй улс

Avatar

Монгол 2018-11-20 64.119.25.59

Монголчууд Америкийн талд

Avatar

Др 2018-11-20 64.119.25.59

АНУ Хятадын худалдааны дайны гол тохиролцоо оросыг задлах одоо Аргентинд уулзах гэж бга ч учиртай оросууд хар тамхины хэрэгт холбогдоод оросын нэр хүнд унасан!

Avatar

Зочин 2018-11-20 150.129.143.36

Зөнөж бгаа Путинг Барууныхан одоо жинхнээсээ гарын шүүсээ болгож элэглэнэ, харж л бгаарай! Сул доройг дарладаг нь дэлхийн ёс!--

Avatar

Muu ardchilsan gaminiin svns uu 2018-11-20 103.9.90.2

Vhsen baas baruuniihan chadah uu daa.oros zebsegleliin talaar baruuniig hol orhison doo.deer ni orosuud hyatad enhtheg omod solongos geed azi ruu bodolgoo ybuulj baruunii horigiig ogt toohgui bna.deer neftiin hii vned orj orosuud bajih gej bna.

Avatar

Зочин 2018-11-20 150.129.143.36

Зөнөж бгаа Путинг Барууныхан одоо жинхнээсээ гарын шүүсээ болгож элэглэнэ, харж л бгаарай! Сул доройг дарладаг нь дэлхийн ёс!

Avatar

Зочин 2018-11-20 64.119.22.169

Оросын эдийн засаг дийлэхгүйг бүгд л мэдэж байгаа путин ширээнээсээ буух гүй л бол бусад нь хамаагүй гэж байх шиг байна манай бас 1 ийм болчих санаатай нөхөр яс хаячихаад хэрүүлийн хараад сууж байна

Avatar

Muu ardchilsan gaminiin svns uu 2018-11-20 202.55.191.42

Orosuud horigiig ogt tooohgui dabj ooriin vildberlelee sain hogjuulij chadlaa.deer ireh ond hoid ursgal 2 bas turkiin ursgal sibiriin hvch geed 3 tom hiin hooloin ursgal ashiglaltand oron ch dee.. ene chin asar ih mongo ch dee.deer odoo amerikd mash hviten obol bolj orosoos shingervvlsen hii tankereer hudaldaj abch bna.hoid nutagt ni tsas ih orjee amerikt.oorsdiin hiigee amerikuud azid bolon baruund ogoh gereetei uchir mash ih homsdol vvsejb

Avatar

Irgen 2018-11-20 64.119.20.59

Yugaaraa barih ve Hold ni chirwgdene Yag SSSR shig

Avatar

Muu ardchilsan gaminiin svns uu 2018-11-20 202.55.191.42

Orosuud 1990 ond bgaa bishee.orosiin zebseglel puujingaar amerikiig hol haysan ch dee.amerikiin puujin orosd 12 munitiin daraa ireh bol orosiin shine puujin 6 munitiin daraa amerikt ochih yum bna. Deer ni orosuud 2019 ond sibiriin hvcheer hyatadad hoid 2 urisgalaar germand turkiin urisgalaar omnod evropiig hangah 3 tom tosol ashigaltand orj gants baruunaas hamaaraltai hii hudaldaa zogsonoo.ene chin asar ih .mongo shuu.

Avatar

Зочин 2018-11-20 202.131.245.243

Ертөнцийг захирагчийн алдар бадраг.

Avatar

Монгол 2018-11-20 43.228.131.182

Америкчуудийг давраад байвал бут ниргэ Монголчууд оросын талд шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж