“АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ хариуг нь барина”

Хуучирсан мэдээ: 2018.11.20-нд нийтлэгдсэн

 “АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ хариуг нь барина”

 “АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ хариуг нь барина”

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2018.11.19/ АНУ-ыг 1987 оны Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарсан тохиолдолд Кремлээс хариуг нь барихад бэлэн байгаа тухай мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Батлан хамгаалах яамны ахлах албан тушаалтнуудтай хэлэлцсэн төдийгүй тус гэрээний тухай Вашингтонтой дахин хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

1987 онд АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган болон Зөвлөлт Холбоот улсын удирдагч Михаил Горбачёв нар гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

Хүйтэн дайны үед Европ тивийг цөмийн пуужингуудаас ангижруулах зорилготой байгуулагдсан энэхүү гэрээнээс АНУ гарах санал дэвшүүлж байгаа нь барууны болон Оросын харилцаанд хурцадмал, үл ойлголцсон нөхцөл байдал үүссэнийг харуулж байгаа юм.  Ялангуяа 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэснээс хойш барууны улс орнууд ОХУ-д ихэд шүүмжлэлтэй хандах болсон.

АНУ-ын ерөнхийлөгч 31 жилийн өмнө байгуулагдсан тус гэрээнээс гарах санааг дэвшүүлсэн нь гэрээний заалтуудыг ОХУ зөрчсөнтэй холбон тайлбарлаж байгаа бол Кремлийн зүгээс гэрээг зөрчөөгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, тус гэрээнд 500-5500 км зай туулах чадамжтай газар дээр суурилсан баллистик пуужингуудыг устгах тухай авч үзсэн байдаг. Харин ОХУ-ыг 500 км-ээс дээш зайн тусгалтай газарт суурилсан далавчит пуужин зохион бүтээж, туршиж байгаа хэмээн буруутгаж байгаа юм.

НАТО болон ОХУ-ын төлөөлөгчид аравдугаар сарын 31-нд уулзаж, гэрээний маргаантай холбоотой асуудлуудаа хэлэлцсэн бөгөөд энэ үеэр НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Оросыг гэрээний заалтуудыг дагаж мөрдөхийг анхааруулж байсан. Түүнчлэн Европын улс орны удирдагчид гэрээ хүчингүй болох нь дэлхий дахинд аюул учруулах зэвсэглэлийн “уралдаан”-ыг дахин эхлүүлж магадгүй хэмээн эмээж байна.

 Эх сурвалж: Ройтерс агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж