Гуравдугаар ээлжийнхнээ хооллох, 30 дахь Ерөнхий сайдын зургийг хананд үлдээх МАН-ын албан бус 32-ын бүлгийн засгийг огцруулах операцийн эхлэл нь Д.Хаянхярваагийн бланк дээрх нэр бүхий 27 гишүүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөрхөн өргөн барьсан явдал. Энэ бол Монголд хачирхам үзэгдэл биш бөгөөд 1991 оноос тоолбол 27 жилийн хугацаанд 16 дахь засгаа унагаах гэсэн улс төр юм.
Ердөө хоёр жилийн хугацаанд хоёр засгийнхаа хойдохыг уншиж буй Монголын анхны улс төрийн институц ийнхүү ирэх 2021 онд зуун жилийнхээ ойг гудамжинд тэмдэглэх нь ойлгомжтой болж байна.
Засаг огцрох нь улс төрийн гэхээсээ эдийн засгийн хувьд ашигтай байдаггүй, хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэл бүгд зогсдог, төрийн аппарат дагаад хөдөлдөг, төр тогтворгүй болдог. Энэ өнцгөөс харвал нефтийн үйлдвэр барьж, цэвэрлэх байгууламжийг шинэчилж, Тавантолгойг хөдөлгөх У.Хүрэлсүхийн түүхэнд үлдэх мөрөөдөлтэй хамт Монголын том төслүүд ч дагаад талаар болж магадгүй юм.
Гэвч, тэр засгийн тамгаа өгсөн ч түүнд намын тамга нь үлдэнэ. УИХ-д албан ёсоор 64-ын, албан бусаар 32-ын бүлэгтэй тэрбээр эрх барьж байгаа том намын том дарга. Энэ нь Ерөнхий сайдын хувьд УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцож чадахгүй бол намын даргын хувьд МАН-ын гишүүдтэй хариуцлага ярьж болно. Хэрэв У.Хүрэлсүхийн түүхэнд үлдэх хүсэл нь хэвээр байгаа бол өнөөдрийн улс төрийн хямралыг улс орны хөгжлийн гарц болгож болох хөзөр гарт нь байна гэсэн үг. Учир нь, олон жилийн турш өвөр нэгдсэн улс төр, бизнесийн бүлэглэлийг ялгаж, салгах цаг нь яг одоо л Монголын улс төрд ирж байна.
Товчхондоо, улаан, цэнхэр тугаас илүү ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо цаашдаа явах цаг нь болжээ, МАН-ын хувьд.
Жижиг дундын дуулиан бол МАН-ын 32 бүлгийнхэн 33-ын засгаа онхолдуулах сайхан далим болсноос биш улс орны хувьд чухал олон асуулт нь энэ дүйвээнээр хариултгүй үлдэж байна. Арилжааны банкаар дамжуулан олгож ирсэн зээлийг сан хариуцсан сайдын шууд хамааралтай болгосон нь Ж.Эрдэнэбатын засаг. Одоо л нүүрээ дарцгаагаад 32-ын “хулгайчид” нь 33-ынхаа “хулгайч”-чдыг зааж чичлээд байгаа болохоос, адилдаа адил годилдоо годил.
Жижиг дунд үйлдвэр тойрсон дуулиан бол өнгөрсөн 27 жил улс төр, бизнес цус холилдож ирсний нэгээхэн бэлэн жишээ. Баримтууд бэлэн, авсан өгсөн нь ч нэр зүстэйгээ. Зарим нь засаг огцруулна гэж тууж явах жишээний. ЖДҮ-ийн зээлээс тэрбум төгрөг “хусчихсан” М.Ундармаа, Н.Оюундарь нарын хувьд засгаа унагаах зургаан үндэслэл бүхий зарчим ярьж байгаа нь шог хийгээд нь уг нь тэд засгийг огцруулахаас илүү уучлалт гуйгаад гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан бол улс төрийн болоод бизнесийн карьерт нь ядаж л нэмэртэй байлаа.
Тусгай сан бүгдийг ухвал нэр цэвэр хүн МАН-д үлдэхгүй гэж мөрийцсөн ч болно. Учир нь, УИХ-ын төсвийг хяналттай болгож, Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгоогүй цагт У.Хүрэлсүхийг хэн нэгнээр солилоо гээд иргэдийн хүсч байгаа шударга нийгэм бүрэлдэхгүй юм. Цаашдаа төр, бизнесээ, нам бүлэглэлээ ялгаж салгахгүй бол зөвхөн МАН-ын гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орно. Засаг огцруулах гээд зогсч байгаа гишүүдийн дунд Монголын толгой баячуудын хүүхдүүд Н.Номтойбаяр, О.Содбилэг, Г.Тэмүүлэн нар байна. Өрөвдмөөр өв залгамжлагчид. Хөгжлийн банкнаас хэдэн арван тэрбумыг авчихсан гишүүд ч гар, хөлийн үсгээ зурж. Зарим нь бүр төсвийн мөнгөөр өөрийнхөө уурхай руу цахилгаан станц татуулах мөнгө суулгачихсан гээд бод доо.
Засгийн газрыг огцруулснаар МАН-ын хэрүүл намжихгүй. Тэдний жинхэнэ бөгөөд гол тулаан урд нь үлдсэн. Тэр тусмаа төрийн ордны зодоон нь намын ордондоо шилжинэ. МАН-ын бизнесийн бүлэглэл нь дийлэх үү эсвэл жирийн гишүүд нь ялах уу. Мөнгө үү, үнэт зүйл үү. Үзэл баримтлал уу, өнгө үү?
Яг үнэндээ энэ цаг мөчид МАН улс төр бизнесээ, үнэт зүйл ба өнгө мөнгөө ялгаж авбал амьд үлдэнэ. Үгүй бол зуун жилийнх нь ойгоор зул өргөхөд хүрэх буюу.
Ж.ЭРХЭС
ЗОЧИН 2018-11-20 202.9.43.239
МАН ӨӨРИЙГӨӨ УСТГАЖ, АН-ЫН МАГНАЙ ТЭНИЙХНЭЭ …………………………………………..
зочин 2018-11-20 66.181.160.127
Бизнэсээ орхиод төрлүү яах гэж зүтэгсэн байхуу ? . Мэдээж ……илүү ихийг олох гэж !!!.
Зочин 2018-11-20 202.9.42.112
У.Хүрэлсүх МАН эрх ашгаас урваад намыг хагалан бутаргах үйл явцыг байнга хийсээр ирсэн. Огцрох хэрэгтэй
Зочин 2018-11-20 202.21.124.129
Ноёдын эрх мэдлийн тэмцэлд ард түмэн бид "хувь нэмэр" оруулаад байх хэрэггүй дээ. Адгийн хүмүүс л "ард түмний" нэр барьдаг. Бид урдах ажлаа сайн хийгээд эргэн тойрныхондоо зөв зүйтэй шаардлагаа тавиад явахад аандаа эд шахагдана биз дээ эрх биш.
КККК 2018-11-20 124.158.111.52
Энэ Хүрэлсүх бүхэлдээ АН-*ны хүн болжээ
Зочин 2018-11-20 45.117.35.10
Хүрэлсүхээ одоо чамайг ард түмэн харж байна. Зоригтой хөдлөх цаг нь болсон байна, эрлийзүүдээс, тэдний гар хөл шуналын туламнуудаас одоо айхгүй амиа үл хөйрлан тэмцэх цаг нь болжээ
Үнэн 2018-11-20 91.164.33.213
Ерөнхийлөгч,Ерөнхий сайд хоер одоол хөдлөх цаг болсон ард түмэн элбэгдорж энхболд баяр сайханбилэг бусад хулгайч урвагч нараас эх орноо цэвэрлхийн мөрөөдөл болж байна хурдан эргэлтээ хий хугцаа алдаж болохгүй түүхэнд сайнаар мөнх үлдэх болно
Зочин 2018-11-20 202.131.245.243
Монгол ялна гуай тайван бай. Битгий сүгсэлзээд бай.
Зочин 2018-11-20 122.201.31.47
Сэтгэгдэл устгаад байна .Ард түмэн үнэн үг хэлж байна .
МУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД 2 ТҮҮХЭН ЦАГ ҮЕД ИРЭЭД БАЙНА 2018-11-20 64.119.24.94
МУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД 2 энэ түүхэн цаг үед АН МАН-аасаа нам харгалзахгүйгээр авилагчин, луйварчин ЖДҮ-чин, албан тушаалын наймааачид, газрын наймаачидаа цэвэрлээд МОНГОЛЫН ТӨРИЙГ ЗОРИГТОЙГООР ЦЭВЭРЛЭЭД өгвөл Ард түмний хайр хүндэтгэлийг хүртэнэ. ТЭГЭЖ ЭС ЧАДВААС ХОЁУЛАА ЯЛЗАРСАН АН МАН-тайгаа МӨХНӨ. МАН-н ЗГ дахиад огцорлоо гээд Ард түмэн АН-д ИТГЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ. Бодит байдал чинь энэ. Түүхэн боломжоо ашиглаж МОНГОЛ ТӨРИЙГ ЯЛЗРАЛААС ЦЭВЭРЛЭЖ АРИУСГА.
Зочин 2018-11-20 43.228.129.119
kkk, shijotoi
O 2018-11-20 64.119.20.100
Ta nar zasagaar togloj boldog bid ta naraar toglono
Зочин 2018-11-20 122.201.31.47
Ардчилсан нам ЗГыг огцоруулж болохгүй ,хэрэв огцоруулбал АНын мянга ,мянган гишүүд намаасаа гарах болно .Яагаад гэвэл 60 тэрбумынхныг хөхүүлэн дэмжсэн гэдэг дээр ард түмэн дургүйцэн .ЁС д ЖДҮ тэй холбоотой гишүүдээ хуулын дагуу арга хэмжээ авч огцоруулана гэж хэлсэн ,мөн огцоруулж байгаа ,ард түмэн харж байна .МЭнхболд УИХ ын нэр бүхий гишүүдээ , эргүүлэн татах хэрэгтэй Батзоригийг маш яаралтай огцоруулах хэрэгтэй , өөрөө хэргээ хүлээчихсэн , уучлал гуйчихсан , тийм учраас прокурорт шилжүүлэх хэрэгтэй .Ард ьүмэн УИХ ыг харж байна .
Зочин 2018-11-20 202.21.106.148
Засгийн газрууд өөрсдөөсөө болж л огцордог. Огцорсон засгийн газруудыг хараад байгаарай. Яс юман дээр бол нам нь засгаа унагаахгүй гэж их хичээдэг. Дэмжээд ч болохгүй юман дээр үнэхээр тэвчээр нь барагдаад огцруулахаас өөр яах вэ дээ.
Зочин 2018-11-20 122.201.31.47
Эцэсийн эцэст ард түмэн үнэн үг хэлнэ .ЗГ ыг ард түмэн огцоруулахгүй , Яагаад гэвэл улс орон ,ард түмэний амьдрал өдөрөөс өдөрт муудаж байна ,Тэгээд ч ЁС хариуцлага алдсан гишүүдтэйгээ маш хөтуу ажиллаж ,ажилааас нь дор нь чөлөөлж байгаа .Энэ нь ЖДҮ нь МЭнхболд ,Хаянхярваа ,Мөнхбат гуравт бол шалтаг .Харин МЭнхболд УИХ ын гишүүдийнхээ ,хариуцлага алдсан ,хэрэг нь тодорхой болсон гишүүдээ ,эргүүлэн татах хэрэгтэй .Батзоригийг огцоруулах эрх нь үүсчихсэн байхад УИХ юуч ярихгүй МЭнхболд гүрийгээд сууж байна ,ард түмэн харж байгаа. Прокурор маш тодорхой хэлсэн ,гишүүд өөрсдийгөө хамгаалсан хууль гаргачихаад ,бидэний ажилд саад болоод байна гэсэн Шудрага ёс ,хуулыг их хурлаас эхлэх ёстой ,ард түмэн санал нэг байна .60 тэр бумыг улс төрөөс зайлуулах хэрэгтэй ,ард түмэн дэмжиж байна .
Зочин 2018-11-20 202.131.231.210
ediin zasgaa l unagaachihgui bol ed nar ingej biye biyenee unagaah n ard tumend unendee padlii alga
Зочин 2018-11-20 122.201.31.47
МЭнхболд Монголын төрд маш удаан суусан энэ хүн юу ч хийгээгүй .Газрын наймаа олон жил хийсэн ,хотын төвийн газрууд дууссан , тэгээд дараа нь ёлбан тушаалын наймаанд гаршиж эхэлсэн , бүх тойрон хүрээлэгч нар нь ,60 тэрбумынх ,Мөн Хаянхярваа ,Мөнхбат нар ,засгийн газрыг огцоруулах хүсэлт гаргаж байна ,энэ нь улс төрийн хонзон , Ард түмэн та нарын булхай ,хүч дайран орж ирж байгааг харж байгаа шүү! ЁС д 60 тэрбумыг үндэсээр нь сугалж хаяхаар болсонтой ,зэрэгцээд ,та нарын хар пиарь , эхэлсэн .Ард түмэн 60 тэрбумыг улс төрөөс хөөн зайлуулна .2020онд 60 тэрбумынхан гарна гэж горьдоод ч хэрэггүй , та нарыг ард түмэн бүгэд үзэн ядаж байгаа .Бидэнд эх орон хөгжил ,ард түмэний амьдралыг сайжруулж авч явах ,эх орон ч ,шудрага улс төрчид хэрэгтэй 60 тэр бумынхан газрын гаваар орох болтугай .
амгаа 2018-11-20 64.119.16.130
хулгайч нарын цуглуулга шиг юм байхаар тараачих нь шулуундаа. дараагийх нь харин нам харгалзахгүйгээр эх орон монгол улс гэсэн жаахан ч гэсэн бодолтой толгойнуудаа дуудаж авчраад парламент бүрдүүлвэл ямар вэ харин гишүүдийн тоог цөөлөөд хариуцлагы нь өндөрсгөөд өгвөл ерөнхийлөгчийн засаглал гэвэл энэ дангаараа бүтэхгүй ээ!
Zochin 2018-11-20 126.161.181.197
Hurelsukh zuv l yum yarij baih shig bna, MAN yalzarsan, shiitgeh humuusiig shiitgej tsever bolohgui bol dahij tur barihgui, AN ch gesen ter baitugai idsen ted nar ch duugui nuugdaj chadahgui ta nariig irged medej baigaa bugdiig ni solij ulsaa gesen setgeltei ediin shunalgui humuusiig hurungiig ni zarlaj taviad bainga hyanadag idej Uu san bol shorond Hataah heregtei
Zochin 2018-11-20 202.126.89.88
Hurelsuh nam talaasaa ch ter ene namiig shorootoi hutgaj bn. Uls eh oron talaasaa ch ter undsen huulia ch medehgui teneg teneg yum yariad yavj bn sh dee. Iim medleg bolovsrolgui huneer udriduulsaar bhuu? Yamar ch chadamj alga bn sh dee ene hund. Hudlaa huurguul bur mangartuulaad bhiin ene humuus.
2 тэхбум 2018-11-20 103.212.118.29
2 тэрбумыг ямарч ажил х йгээд олохгүй. Зөвхөн хулнайлж олно
Зочин 2018-11-20 103.57.94.142
төрд шургалсан хулгайч нар бүгд сөнөтүгэй .энд ч зарим нь хуцаад л сууж байх шиг байна
жирийн иргэн 2018-11-20 202.179.31.39
Хүрэлсүх 2 тэрбумын хадгаламжаа эх үүсвэрийг нь хэлчих жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан
Зочин 2018-11-20 78.109.23.2
Тавантолгойг хөдөлгөх У.Хүрэлсүхийн түүхэнд үлдэх мөрөөдлийг З. Энхболд, Х. Батулга хоёр үгүй хийсэн. хэрэв Хүрэлсүх унахгүй гэвэл нэг л болзол биелүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн тамгын даргын эрх мэдлийн төлөө МАН-ыг бутаргах хорон санаанд автаж нийлж гүйгээд байлгүй, МАН-тайгаа бүлэгтэйгээ нэгэн санаа зорилготой эргэн нэгдэж, эв найртай байх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол огцроод З. Энхболдын б**с долоогч хэвээр үлд
БѲѲН УУР 2018-11-20 202.126.89.8
БҮТЭН ЖИЛ БОЛХОД ѲѲДТЭЙ ЮМ ХИЙГЭЭГҮЙ ЖЕНКО ХҮРЭЛЭЭ ХОЁР МОНГОЛЫГ САМРАНА ШҮҮ ХУЛГАЙЧУУД
зочин 2018-11-20 202.126.89.8
угаасаа ждү ээс хулгай хийсэн хүкийн засгийн газар огцрох ёстой шд. ждүчдэд хариуцлага тооц гэж хэлсэн бүхнийг асар их мѳнгѳѳр зодож байна шд үнэндээ
зочин 2018-11-20 203.91.118.247
Жирийн иргэд бид Ерөнхий сайд аа, зуун хувь дэмжиж байна аа, Миеэ-н 60 тэрбумын мафи үхэхийн өмнө амь аврагдахаар тэмцэлдэж байна даа, Улс орны хөгжлийг олон арван жилээр ухраадаг гэмт хэргийн бүлэглэл, луйварчид Засгийг унагаах гэж улайрч байна даа, хоншоор нь дутна шүү дээ, Засаг унавал ИХ хурал тарна, тэгвэл энэ луйварчид өөрснөө ч байхгүй болно,,,,
Зочин 2018-11-20 103.206.195.166
Бодит үнэн ийм л байгаа. Хүрэлсүх намынхаа цаашдын ирээдүйг бодвол онц их хурлаа яаралтай хийж Төрөөс төрсөн тэрбумтнуудын хорогдох газар болсон намаа цэвэрлэж УИХ -ыг тараах нь ойрын хугацаанд хийх ажил боллоо.
Зочин 2018-11-20 203.91.115.46
Харин тийм. АН-д бас хамаарна.
Зочин 2018-11-20 182.160.34.51
Хүүк Жэнко хоёрт эрхийг нь өгөх юм бол Монголыг минь а**х юм байна. Ямарч ухаан боловсрол тэр хоёрт алгаа.
14 тэрбумын Хүрэлсүх 2018-11-20 66.181.182.222
Үгүй одоо тэгээд мөнгө хатуу байхад Хадгаламж банкны14 тэрбумыг Солонгосын казинод аваачаад тушаачихсан Хүрэлсүхийг партизан ч гэх шиг. Чимидцэрэн шоронд суусан ч мөнгөө төлөөгүй биз дээ
Зочин 2018-11-20 78.109.23.2
ЖДҮ-д дургүй байгаа бол ЖДҮ-гээс илүү их мөнгө үрээд Ерөнхий сайдын ширээнд суусан Хүрэлсүхтэй, өч төчнөөн төсөв цуслаж шороонд булсан Ерөнхийлөгч Баттулгатай хариуцлага тооцооч.
Зочин 2018-11-20 202.9.43.205
Ямар ч байсан яаралтай ЖДҮ чидэд зохих арга хэмжээ авч гишүүнээс нь гаргаж, зээлийг нь төлүүлэх хэрэгтэй
хуульч 2018-11-20 202.9.42.68
МАН ГЭДЭГ УЛС ТӨРИЙН БАЙГУУЛАЛАГА ХҮНД ӨВЧИНД АВТАГДАЖ ЭМЧИЛГЭЭ ХЭРЭГТЭЙ БОЛСНЫ ШИНЖ ЮМ УУ ДАА ??? УРЬДАХ ДАРГА НАР НЬ ЭНЭБИШ,ЭНХБАЯР, БАЯР, ЭНХБОЛД ЭНХТҮВШИН ,,ХҮРЭЛСҮХ,нар намаа бизнесийн хүмүүсээр дүүргэж ,жинхэнэ намын төлөө зүтгэж байсан нөхдөө хөрөнгөлөг болж төр барих ёстойг ҮЛГЭР ДУУРАЙЛАЛААР ҮЗҮҮЛЖ ЭЦЭСТЭЭ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА БОЛГОСНЫ ИЛЭРЭЛ ГЭХҮҮ ДЭЭ ??? ОДОО СУУРЬ НЬ ЯЛЗАРСАН БОЛОХООР ДАХИН СЭХЭЛ АВАХ ХЭЦҮҮ ДЭЭ ???
Зайл 2018-11-20 202.179.25.2
ХЭДЭЭР захиалгатай юм бичээд бна. Бугд хулгайч тэгэхдээ Хук нь шударга ёс тогтоох хулгай ч байгаа юм гэнэ уу юу солиороод байгаа юм
Amar 2018-11-20 202.179.25.177
АН одоо л иргэдийнхээ талд байна уу, идэж уугчдын Энх60лдын талд байна уу гэдгээ нотлох болж дээ.
Зочин 2018-11-20 202.126.89.203
ЭЛБЭГДОРЖИЙНХОН ОДОО МИЕЭГИЙН ТАЛД ОРЖ ШОГТНОО !!! АДИЛХАН ХУЛГАЙЧУУД !!!
Зочин 2018-11-20 202.126.89.203
ЭЛБЭГДОРЖИЙНХОН ОДОО МИЕЭГИЙН ТАЛД ОРЖ ШОГТНОО !!! АДИЛХАН ХУЛГАЙЧУУД !!!
gangaa 2018-11-20 122.201.21.207
засгийн газрыг олон дахин сольж байхаар УИХ-ыг нэг удаа тараачихвал зүгээр ч юм уу?
mgl 2018-11-20 202.179.11.230
Аль ч нам аль хэдийн Монголд гай болоод эхэлчихсэн. МАН-г аврах хүн нь Хүрэлсүх. Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүнийг барьж аваад хөө. Тэд бол улс орныг сүйрүүлэгч нар. Үнэн нүүр нь ард түмэнд ил боллоо. Хатуу хариуцлага тооц.
Зочин 2018-11-20 64.119.23.109
Uguie ter zogsoj bgaa 27 oog harav yy jiliin umnu byysan hed ergeed garah geed dyy dyylah gej bga yum shig zogsoj bna le shd
Зочин 2018-11-20 202.126.89.116
Улс төрөөс олигархиудыг хөөж цэвэрлэх тулаанд Хүүк партизаны дайн хийж байна даа.Ард түмэн Хүүкийн талд
Зочин 2018-11-20 66.181.185.224
үнэндээ зуун жилийн ѳмнѳх хүмүүс энэ намд байхгүй
зочин 2018-11-20 64.119.23.25
Хоорондоо хагарлдаж хувийн эрх ашгаа дээгүүр тавьж намын нэр хүндийг их унагаж байна. Ард түмэн та нарт итгэхээ болилоо. Эвт баавгай буг барина гэдэг үгийг санаад ажлаа хийж улс эх оронд ард түмний төлөө ажиллаач
ганаа 2018-11-20 192.82.64.83
зуун жилийнх нь ойгоор хүрэлсүх намыг сүйрүүлж байна даа,
Зочин 2018-11-20 202.126.89.203
СҮЙРҮҮЛЭХ НЬ ЗӨВ !!! ТАЛ НЬ ШАХУУ БАДАМШУНАХАЙД ТАТВАРАА ТӨЛСӨН 60- ТЭРБУМ , АВИЛГА , АЛБАН ТУШААЛЫН ЛУЙВАРЧИНГУУД БАЙНА !!! ТЭДНЭЭС САЛАХ ЁСТОЙ !!! ЧАДАХГҮЙ БОЛ ЭНЭ НАМ ХУЛХИ АН-ЫН ХОЙНООС ОРНО !!!